
12 дугаар сарын 20-ны өдөр
Өглөөд заавал мэдэж байх ёстой зүйлүүд:
- Өнөөдөр бол жилийн 354 дэх өдөр бөгөөд он дуусахад 11 хоног үлдлээ.
- Цаг агаар өдөртөө -10 хэмийн хүйтэн бол шөнөдөө -18 градус хүйтэн байх нь ээ.
- Билгийн тооллын 02. Идэр барилдлагатай цагаагчин могой өдөр. Өглөө нар 08.38 минутанд мандан, орой 17.01 минутанд жаргана.
- Уг өдөр үхэр, тахиа жилтнүүдийн ажил үйлс бүтэмжтэй сайн бөгөөд могой, морь жилтэнд сөрөг муу нөлөөтэй тул бүхий л үйлд хянамгай хандаж, элдэв гэнэтийн гай барцадаас сэргийл. Эл өдөр сайн үйлс эхлүүлэх, гэрээ хэлэлцээ байгуулах, эе эвээ ололцох, хамтын нөхөрлөл хоршоо байгуулах, ураг садан бололцох, хурим найр хийх, үр тариа, жимс ногоо тарих, урлагийн тоглолт хийх, лус тахих, үндсэн хөрөнгө болон үнэт зүйл худалдан авах, газар лусын зан үйл үйлдэх, өр барагдуулах, бурханд залбирах, сан тавиулах, гэр бүрэх зэрэг үйлд сайн. Замд гарах, мод таслах, зүүн зүгт одох зэрэгт муу.Өдрийн сайн цаг нь үхэр, луу, морь, хонь, нохой, гахай болой. Үсээ засуулбал хэрүүл тэмцэл ирнэ. Хөлийн шагайдаа мэс бүү хүргэ.
- Манай улсын голлох валют болох ам.долларын ханш 2436.00 төгрөгтэй тэнцэж байгаа бол бусад валют болох рубль 41.50, юань 367.30, вон 2.19 төгрөг байна.
Өнөөдөр болох онцлох үйл явдлууд:
- 2017 оны нийслэлийн шилдэг тамирчин, манлайлагч хүүхдүүд 2017 оны 12 сарын 20 өдөр Сүхбаатар дүүргийн Монгол 3 дугаар сургуулийн урлагийн танхимд 11:00 цагт болно.Хүүхдүүдийн амжилтаар бахархан шинэ оноо амжилтаар угъя. Холбогдох мэдээллийг 99070608, 88196016, 88939009
-
15:00 цагт 127-р сургууль дээр "Хөгжмийн ертөнц" төсөл нээнэ. Австралийн Засгийн газар, Австралийн Гадаад хэргийн яамны дэмжлэгтэйгээр Зориг сангаас хэрэгжүүлж буй Эмэгтэйчүүдийн манлайллын хөтөлбөрийн хүрээнд хэрэгжих “Хөгжмийн ертөнц” төсөл Баянзүрх дүүргийн 127-р сургууль дээр Төслийн хүрээнд 1050 сурагчтай 127 –р сургуулийн хөгжмийн танхимийг олон улсын стандартын дагуу тохижуулж, хөгжмийн зэмсгээр хангаж, хөгжмийн багш нарт зориулсан сургалтыг зохион байгуулж, хөгжмийн номын сан байгуулах зэргээр ЕБС-ийн хөгжмийн хичээл явуулах жишиг сургалтын орчныг бүрдүүлнэ.Мэдээллийг 99148512, 99098771 утаснаас авна уу.
- "Мерси Кор" олон улсын байгууллага нь Онцгой байдлын ерөнхий газартай хамтран “Гамшгийн эрсдлийг бууруулахад уламжлалт болон шинжлэх ухааны аргыг ашиглах нь-2” төслийг хэрэгжүүлэн, малчдад цаг агаарын урьдчилан сэргийлэх мэдээллийг шуурхай хүргэх зорилгоор гар утасны мессэжний үйлчилгээг үүрэн телефоны компаниудтай хамтран нэвтрүүлж тусгай аппликейшн боловсруулан амжилттай туршиж байна. Төслийн үр дүнгийн талаар танилцуулж, түнш байгууллагуудын уулзалтыг 10.00 цагаас ОБЕГ-т зохион байгуулах гэж байна. Шадар сайд О.Энхтүвшин, Мерси Кор суурин төлөөлөгч Рамеш Сингх, АНУ-ын Элчин сайдын хэргийг түр хамаарагч Мануэл П.Микаллер болон бусад албаны хүмүүс оролцоно.
Холбогдох утас: 99007969, 99249813 - 11:00 цагаас Хөх Монгол бүлгэмээс МУ-ын Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, УИХ-ын дарга, ХЗДХ-ийн сайд нарт өргөж буй бичгээ танилцуулахаас гадна Хөх Монгол, Хамаг Монгол, Даяар Монгол бүлгэмийн цаашдын үйл ажиллагааны талаар мэдээлэл хийнэ.
Энэ өдөр дэлхийн түүхэнд:
- Хүн төрөлхтний эв нэгдлийн өдөр
- 1968 оны энэ өдөр Жое Корнишымэндэлжээ.
- 1949 оны энэ өдөр Оскар мэндэлжээ.
- Жон Фримэн энэ өдөр таалал төгсжээ.