
12 дугаар сарын 22-ны өдөр
Өглөөд заавал мэдэж байх ёстой зүйлүүд:
- Өнөөдөр бол жилийн 356 дахь өдөр бөгөөд он дуусахад 9 хоног үлдлээ.
- Цаг агаар өдөртөө -10 хэмийн хүйтэн бол шөнөдөө -22 градус хүйтэн байх нь ээ.
- Билгийн тооллын 4. Буд гараг. Хар хулгана сарын зургаан цагаан мэнгэтэй харагчин хонь өдөр. Уг өдөр үхэр, тахиа жилтнүүдийн ажил үйлс бүтэмжтэй сайн бөгөөд могой, морь жилтэнд сөрөг муу нөлөөтэй тул бүхий л үйлд хянамгай хандаж, элдэв гэнэтийн гай барцадаас сэргийл. Эл өдөр сайн үйлс эхлүүлэх, гэрээ хэлэлцээ байгуулах, эе эвээ ололцох, хамтын нөхөрлөл хоршоо байгуулах, ураг садан бололцох, хурим найр хийх, үр тариа, жимс ногоо тарих, урлагийн тоглолт хийх, лус тахих, үндсэн хөрөнгө болон үнэт зүйл худалдан авах, газар лусын зан үйл үйлдэх, өр барагдуулах, бурханд залбирах, сан тавиулах, гэр бүрэх зэрэг үйлд сайн. Замд гарах, мод таслах, зүүн зүгт одох зэрэгт муу.Өдрийн сайн цаг нь үхэр, луу, морь, хонь, нохой, гахай болой. Үсээ засуулбал эд мал баялаг болно.
- Манай улсын голлох валют болох ам.долларын ханш 2428.00 төгрөгтэй тэнцэж байгаа бол бусад валют болох рубль 41.60, юань 367.50, вон 2.19 төгрөг байна.
Өнөөдөр болох онцлох үйл явдлууд:
- "Хувь хүний хөгжил, төлөвшилд нөлөөлөх биеийн тамир, спортын үүрэг оролцоо" сэдэвт эрдэм шинжилгээний бага хурал МУИС-ийн 1-р байранд 09.00 цагт болно. Хуралд нийт 15 орчим их дээд сургууль, спортын байгууллага оролцоно. Та бүхнийг хүрэлцэн ирэхийг урьж байна. Мэдээлэл авах утас 99002019
- 12 цагаас Хавдар Судлалын Үндэсний Төвийн "Эмчлүүлэгч хүүхдүүдийн шинэ жил" баярын арга хэмжээ болно. Хүнд өвчнөөр өвдсөн хүүхдүүдээ баярлуулах, сэтгэлийн дэм өгөх зорилготой бидний энэхүү арга хэмжээнд та бүхнийг хүрэлцэн ирэхийг урьж байна.
- НӨАТ-ын сугалааны 500 сая төгрөгийн супер азтан тодорно.
Энэ өдөр дэлхийн түүхэнд
- Энэтхэгт Математикийн өдөр тохиож байна.
- Кубд Ээжүүдийн баярын өдөр болж байна.
- 1948 оны энэ өдөр Америкийн нэрт жүжигчин продюсер Жэксон мэндэлжээ
- 1948 оны энэ өдөр Америкийн бэйсболын тамирчин Дэйв Кингмэн мэндэлжээ.
- 1940 оны энэ өдөр Америкийн нобелын шагналт богино өгүүллэгийн зохиолч F. Scott Fitzgerald таалал төгсжээ.