
12 дугаар сарын 25
Өглөөд заавал мэдэж байх ёстой зүйлүүд:
- Өнөөдөр бол жилийн 359 дахь өдөр бөгөөд он дуусахад 6 хоног үлдлээ.
- Цаг агаар өдөртөө -15 хэмийн хүйтэн бол шөнөдөө -22 градус хүйтэн байх нь ээ.
-
Билгийн тооллын 7. Үхэх барилдлагатай улаан нохой өдөр. Өглөө нар 08.41 минутанд мандан, орой 17.04 минутанд жаргана. Уг өдөр бар, морь жилтнүүдийн ажил үйлс бүтэмжтэй сайн. Эл өдөр адгуус мал нядлах, ажилчин авах, лус тахих, баруун урд зүгт ажил хөөцөлдөх зэрэг үйлнээ сайн. Нүүдэл суудал хийх, урлахуйн уйлд суралцах, хэрүүл тэмцэл хийх, хүүхэд хөлд оруулах, гадагш явуулах зэрэгт муу. Өдрийн сайн цаг нь бар, луу, могой, бич, тахиа, гахай болой. Үсээ засуулбал хэрүүл, тэмцэл ирнэ. Чих, сүүж, шагайдаа мэс бүү хүргэ.
- Манай улсын голлох валют болох ам.долларын ханш 2427.00 төгрөгтэй тэнцэж байгаа бол бусад валют болох рубль 41.70, юань 368.50, вон 2.19 төгрөг байна.
Өнөөдөр болох онцлох үйл явдлууд:
- 11.00 цагт ЭМЯ-ны 215 тоот хурлын танхимд Баярын үeр эрүүл мэндийн байгууллагууд ямар цагийн хуваарьтай ажиллах болон томуу, томуу төст өвчин, гэмтэл бэртэлийн нөхцөл байдлын талаар мэдээлэл хийнэ. ЭМЯ, НЭМГ, ЭХЭМҮТ, ГССҮТ-ийн төлөөллүүд оролцоно.99179899, 86885060
- "Зууны мэдээ" сонины Үндэсний мэдээллийн төвд маргааш буюу арванхоёрдугаар сарын 25-ны даваа гаригт
11:00 цагаас УИХ-ын гишүүн О.Баасанхүүгийн бүрэн эрхийг түдгэлзүүлэх талаар АТГ-т хандсан талаар мэдээлэл хийнэ. - 12:00 цагаас Монголд анх удаа төсөөллийн шатрын хичээл буюу хараагүй хүүхдүүд шатар тоглож сурч байгаа талаар "Оюуны матриц" академиас хэвлэлийн бага хурал зарлалаа
- Олон нийтийн төвд АТГ-ын сар тутмын ээлжит хэвлэлийн бага хурал болно.
Энэ өдөр дэлхийн түүхэнд
- Исүс Христийн мэндэлсэн өдөр
-
2013 оны энэ өдөр Mike Hegan, Америкийн бэйсболын тамирчин таалал төгсжээ.
-
2014 оны энэ өдөр Английн жүжигчин David Ryall таалал төгсжээ.
-
1884 оын энэ өдөр Америкийн нэрр жүжигчин загвар өмсөгч Evelyn Nesbit мэндэлжээ.