
Монголын залуу хуульчдын "Хос дэнс" ТББ-ын тэргүүн A.Гантамир Улсын Их хурлын гишүүн О.Баасанхүүг хууль зөрчин МАХН-ын II их чуулганыг хуралдуулсан гэж үзэж байна. Энэхүү хурлыг хууль зөрчсөн гэж МАХН-ын удирдлагууд удаа дараа мэдэгдсэн. Тэгвэл өнөөдөр энэ асуудлаар мэдээлэв.
A.Гантамир: УИХ-ын гишүүн О.Баасанхүү нь гишүүний нэр төр, бүрэн эрхийг хувийн зорилгодоо ашиглан МАХН-ын дарга болж, төрийн ордонд хууль зөрчин намын хурлыг зохион байгуулсан.
Улс төрийн намын тухай хуульд аливаа иргэн намд 1 сая төгрөгийн мөнгөн хандив дээд тал нь өгөх боломжтой бөгөөд энэхүү хандивын хэмжээг хэтрүүлж нэг хүнээс их хэмжээний мөнгөн хандив авч хурал зохион байгуулсан нь авлигын эсрэг хуулийг зөрчсөн байна.
Тиймээс АТГ-т УИХ-ын гишүүн О.Баасанхүүг шалгуулах хүсэлт өгсөн. Шалгалтыг явуулахдаа УИХ-ын гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлж шалгах ёстой гэж үзэж байна.
Үндсэн хуулийн цэцээс УИХ-ын гишүүн нь жирийн иргэний адил аливаа хэрэг маргаанд холбогдвол бүрэн эрхийг түдгэлзүүлж энгийн иргэний адил шалгах боломжтой шийдвэр гаргасан учир энэхүү шийдвэрийн биелэлт УИХ-ын гишүүн О.Баасанхүү дээр хэрэгжих эсэхийг харах л үлдлээ.