
Шинэ жилийн баяртай холбогдуулан замын хөдөлгөөний ачаалал энгийн үеэс 30-40, зам, тээврийн ослын дуудлага 40 хувиар нэмэгдсэн гэдгийг Замын цагдаагийн албанаас мэдээлж буй. Ялангуяа томоохон зах, худалдааны төв орчимд хөдөлгөөний ачаалал эрс ихэсчээ. Тиймээс тус албаныхан “Бөмбөгөр” худалдааны төвийн баруун талаас Уртцагаан руу эргэх урсгалыг тодорхойгүй хугацаагаар хаав. Өөрөөр хэлбэл, жолооч нар Баруун дөрвөн зам руу уруудах явцдаа “Алтжин бөмбөгөр” худалдааны төвийн урдуур орж, Уртцагааны чиглэлд явж болохгүй аж.