
Өглөөд заавал мэдэж байх ёстой зүйлүүд
- Өнөөдөр бол жилийн 361 дахь өдөр бөгөөд он дуусахад 4 хоног үлдлээ.
- Цаг агаар өдөртөө -7 хэмийн хүйтэн бол шөнөдөө -15 градус хүйтэн байх нь ээ.
-
Арванхоёрдугаар сарын 28-ны пүрэв гариг. Билгийн тооллын 10. Хотол чуулган барилдлагатай шарагчин үхэр өдөр. Өглөө нар 08.42 минутанд мандан, орой 17.06 минутанд жаргана.Уг өдөр тахиа, могой жилтнүүдийн ажил үйлс бүтэмжтэй сайн бөгөөд үхэр, луу, хонь, нохой жилтэнд сөрөг муу нөлөөтэй тул бүхий л үйлд хянамгай хандаж, элдэв гэнэтийн гай барцадаас сэргийл. Эл өдөр арилжаа наймаа хийх, хуримтлалын сан байгуулах, үнэт эдлэл худалдан авах, өр зээл авах, зар сурталчилгаа явуулах, шинэ санаа, бүтээгдэхүүн үйлчилгээгээ бусдаар хүлээн зөвшөөрүүлэх зэрэг бусдыг өөртөө эрхшээх үйл болон дэлгэрүүлэх үйлийг эхлэх, мал арилжаалах, хишиг даллага авахуулах, насны ном уншуулах, гэр бүрэх зэрэг үйлд сайн. Цэрэг хөдөлгөхөд, зүүн зүгт одох зэрэгт муу.Өдрийн сайн цаг нь бар, туулай, могой, бич, нохой, гахай болой. Үсээ засуулбал эрч хүч ихэснэ. Ам, мөр, бэлхүүстээ мэс бүү хүргэ.
- Манай улсын голлох валют болох ам.долларын ханш 2427.00 төгрөгтэй тэнцэж байгаа бол бусад валют болох рубль 41.70, юань 368.50, вон 2.19 төгрөг байна.
Өнөөдөр болох онцлох үйл явдлууд
-
Үндэсний статистикийн хорооноос Мал тооллогын 2017 оны урьдчилсан дүнг танилцуулна.
Монгол Улсын хэмжээнд энэ оны мал тооллогын ажлыг 12 дугаар сарын 7-ноос 17-ны хооронд зохион байгуулсан бөгөөд үүний урьдчилсан дүнг өнөөдөр 10 цагт танилцуулна
-
15 цагт Блью скай зочид буудлын Топаз танхимд ЭЛЭГНИЙ С ВИРҮСИЙН ЭСРЭГ ЛЕДВИР ЭМИЙГ үнэ төлбөргүй болгож байгаа талаар ЭМЯ-наас мэдээлэл хийнэ.99179899
-
12 цагт Багшийн цалин нэмүүлэх түр хорооноос 4н сар 40,000 багшийн цалин нэмэх асуудлаар тэмцсэн ажлын үр дүнг танилцуулах хэвлэлийн бага хуралд хүрэлцэн ирэхийг урьж байна. Хэвлэлийн хурал маргааш Live conference center-т 12:00 цагаас болно.
-
Онцгой байдлын алба 2017 оны ажлаа дүгнэж, оны шилдэг анги салбар, тэргүүний алба хаагчдаа шалгарууллаа. Маргааш 2017.12.28-ны 10:00 цагаас Корперайт Конвеншн Центр-т Онцгой байдлын асуудал эрхэлсэн байгууллагын 2017 оны үйл ажиллагааны тайлангийн хурал, алба хаагчдад шагнал гардуулах ажиллагаа болно.
- ҮНДЭСНИЙ ЭРХ ЧӨЛӨӨ, ТУСГААР ТОГТНОЛОО СЭРГЭЭСНИЙ БАЯРЫН ӨДӨРТ ЗОРИУЛАН МОНГОЛ УЛСЫН ҮНДЭСНИЙ НОМЫН САНГААС ЗОХИОН БАЙГУУЛАХ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ХӨТӨЛБӨР
1. МҮНС-гийн Эрдэм шинжилгээний танхимд 10.30 цагт “МОНГОЛЫН ТУСГААР ТОГТНОЛ БА БОГД ХААН” сэдэвт уулзалт, ярилцлага
Илтгэгч: ШУА-ийн Олон улсын харилцааны хүрээлэнгийн эрдэмтэн, Төрийн шагналт О.Батсайхан
2. Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээсний баярын өдөрт зориулсан ЦУВРАЛ ҮЗЭСГЭЛЭН:
Үнэт, ховор номын музейд:
- “МОНГОЛЫН ТУСГААР ТОГТНОЛ БА БОГД ХААН” гар бичмэл номын үзэсгэлэн
- "БОГД ХААН, ЭХ ДАГИНЫН АЛТАН НАВЧИТ ӨРГӨМЖЛӨЛ" үзэсгэлэн
- “МОНГОЛЫН НУУЦ ТОВЧОО” үзэсгэлэн
- “ТӨРИЙН ШАГНАЛТ О.БАТСАЙХАНЫ БҮТЭЭЛЭЭС...” үзэсгэлэн
3 давхарт:
- “ҮНДЭСНИЙ ЭРХ ЧӨЛӨӨ, ТУСГААР ТОГТНОЛ” хэвлэмэл номын үзэсгэлэн
Энэ өдөр дэлхийн түүхэнд
- Өнөөдөр пантомчийн өдөр
- Хойд Африкт сайныг бүтээх өдөр
- Исландын талархлын өдөр
- Вануатугийн гэр бүлийн өдөр