
УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаан эхэлж үг хэлсэн гишүүдийн ихэнх нь утаатай холбоотой санал хэллээ.
УИХ-ын гишүүн С.Бямбацогт Төв банкны болон Банкны тухай хуулийг эгүүлэн татах хэрэгтэй гэсэн байр суурьтай байсны зэрэгцээ оны эхний чуулганы хуралдаанаар утааны асуудлыг авч хэлэлцэх саналтай байгаагаа хэллээ. Харин УИХ-ын гишүүн Х.Нямбаатар утаа зөвхөн нийслэлийнхний тулгамдсан асуудал биш болсон шүү хэмээн сануулав.
Үүнтэй холбогдуулж УИХ-ын дарга М.Энхболд, "Утаа анхаарал татсан асуудал болсон. Эл асуудал дээр Ерөнхийлөгч, УИХ, Засгийн газар гэлтгүй ажиллах шаардлагатай байна. Сүүлийн 2-3 өдөр иргэд утсаар маш их санал хүсэлт ирүүллээ. Иргэдийн бухимдах нь аргагүй. Эрүүл мэндийн салбар дахь ачаалал ихэслээ. Иймд чуулганы хуралдааны дараа УИХ-ын даргын дэргэдэх зөвлөлийг хуралдуулж, ажлын хэсэг байгуулья. Он гарангуут ажлын хэсгийг шуурхай ажиллуулж, тодорхой чиглэл гаргая" гэлээ. Үүгээр чуулганы хуралдаан албан ёсоор эхлэв.