
1238 оны энэ өдөр Монголын цэрэг Оросын Тверь хотыг эзэлжээ.г
1558 оны энэ өдөр Европ тивд анх тамхи оруулж иржээ.
1684 оны энэ өдөр Османы эзэнт гүрний эсрэг Ромын эзэнт гүрэн, Польш, Венец нэгдэн Ариун Лигийг байгуулжээ.
1770 оны энэ өдөр Английн цэргүүд Бостонд гарсан үймээний үеэр энгийн иргэдийн эсрэг гал нээжээ.
1774 оны энэ өдөр Парисын хууль зүйн ордны өмнө Пьер Бомаршегийн бичсэн шүүх байгууллагын дарангуйллын тухай номыг шатаажээ.
1933 оны энэ өдөр Германы парламентын сонгуульд нацист нам ялалт байгуулжээ.
1940 оны энэ өдөр Хатыньд Зөвлөлтийн ДЯЯ-хан Польшийн энгийн иргэд болон цэргийн офицеруудыг хоморголон устгажээ.
1946 оны энэ өдөр Английн Ерөнхий сайд Уинстон Черчилль “Балтийн тэнгисийн Штеттинаас Адриатын тэнгисийн Триест хүртэл төмөр хөшиг татагдлаа” гэсэн алдарт үгээ хэлжээ. Энэ өдрийг “хүйтэн дайны” эхлэл гэж үздэг.
1953 оны энэ өдөр ЗХУ-ын удирдагч Иосиф Сталин нас баржээ.
1966 оны энэ өдөр яруу найрагч Анна Ахматова нас баржээ.
1970 оны энэ өдөр “Цөмийн зэвсгийг үл дэлгэрүүлэх тухай гэрээ” хэрэгжиж хэлэжээ.
1997 оны энэ өдөр 25 жилийн хугацаанд анх удаа Умард болон Өмнөд Солонгос хэлэлцээрийн ширээний ард суужээ.
2000 оны энэ өдөр Английн эрдэмтэн дэлхийд анх удаа клоны аргаар гахай гаргаж авчээ.
2003 оны энэ өдөр Ангараг гараг дээр хөлдсөн нуур олджээ.