“Ногоон автобус”-ны гэх тодотголтой, улсын төсвийнхөрөнгөөрнийслэлийннийтийнтээврийн салбарт шинэ автобус худалдан авах тендерийг будилаантуулж, хөрөнгийг нь завшин, хуучныг засаж сэлбэн оруулж ирэн залилан мэхэлсэн, албан тушаалаа урвуулсан гэх хэргийг өчигдөр Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд хэлэлцэхээр товлоод байв . Гэвч хэргийн оролцогчдоос шалтгаалан наймдугаар сарын 3-ны 10.00 цаг хүртэл хойшлууллаа. “Тэнүүн-Огоо” ХХК-ийн ерөнхий захирал А.Ганхуяг, гүйцэтгэх захирал Ж.Эрдэнэбат, БНСУ-ын иргэн Ли Жон Соб, Ким Кэа Баум, тухайн автобусыг хүлээн авах ажлын хэсгийн гишүүн Ч.Мөнхбаяр нарын үйлдлийг Улсын дээд шүүх өнгөрсөн дөрөвдүгээр сард хянан хэлэлцээд анхан шатны шүүхээр дахин шийдвэрлүүлэхээр болсон билээ. Тэд бүлэглэн “Евро-2” дизель хөдөлгүүртэй автобуснуудыг “Евро-5” хөдөлгүүртэймэтхарагдуулахзорилгоор Вьетнамын үйлдвэрт “Ad blue” төхөөрөмжид ашигладаг шатахууны сав суурилуулж, “Евро-5” гэсэн наалт наан Монголд оруулж ирэн төрөөс санхүүжилт авсан . Хуурч, төөрөгдүүлсэн уг үйлдлийг эрх мэдэл, албан тушаалаа урвуулах гэмт хэргийн арга нь байсан хэмээн анхан болон давж шатны шүүх үзэн залилах гэмт хэргийг хэрэгсэхгүй болгосон үндэслэл нь эрүүгийн эрх зүйн суурь онол, шүүхийн практикт нийцээгүй гэж Дээд шүүхийн шүүгч нар дүгнэн, тогтоол, магадлалыг хүчингүй болгосон юм. Энэ хэргийн гол яллагдагч, “Тэнүүн-Огоо”-гийн ерөнхий захирал А.Ганхуягийг өнгөрсөн сард шүүгчийн захирамжаар суллаад буй.