
Өнөөдөр гадаа 4 градусын дулаан байна. Цаг, агаар, зурхай, валютын ханш гээд таны энэ өдрийн ажилд хэрэгтэй бүхий л мэдээллийг багцлан хүргэе. Өдрийг сайхан өнгөрүүлээрэй.
3 дугаар сарын 05-ны өдөр
Өглөөд заавал мэдэж байх ёстой зүйлүүд:
- Өнөөдөр бол жилийн 64 дахь өдөр бөгөөд он дуусахад 301 хоног үлдлээ.
- Цаг агаар өдөртөө 4 хэмийн дулаан бол шөнөдөө -12 градус хүйтэн байх нь ээ.
- Билгийн тооллын 29, есөн улаан мэнгэтэй цагаагчин үхэр өдөр. Өнөөдөр үсээ авахуулах буюу засуулбал сүлд тэнэж одох гэнэ. Энэ өдөр могой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн, бич, тахиа жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул аливаа үйлийг хийхдээ анхаарал болгоомжтой байхыг од эрхэс сануулж байна.
- Манай улсын голлох валют болох ам.долларын ханш 2637.00 төгрөгтэй тэнцэж байгаа бол бусад валют болох рубль 40.36, юань 394.80, вон 2.35 төгрөг байна.
Өнөөдөр болох онцлох үйл явдлууд:
- Багшийн хөгжлийн ордны 405 тоотод 13.00 цагаас Монгол-Солонгос Багш солилцооны хөтөлбөрийн нээлт болно.
- Нийслэлийн иргэний танхимд 14.00 цагт “Дарь эхийн хөгжил миний нүдээр” эссэ бичлэгийн уралдааны шалгаруулалт, шагнал гардуулах арга хэмжээ болно.
- 10.00 цагаас Багш хөгжлийн ордны 602 тоот өрөөнд "Хүүхэд хэрэглэгч" аяны хүрээнд "Хүүхэд хэрэглэгч" талаасаа багш хүүхдийн харилцаан дээр үүсээд байгаа асуудал түүнийг шийдвэрлэх боломж гарцын талаар хэлэлцүүлгийг Улаанбаатар хотын 7 дүүргүүдийн төлөөлөл болох Ерөнхий боловсролын сургуулийн "Нийгмийн ажилтнууд"-ын хэлэлцүүлэг өрнөнө.
- “Төрийн мэдээллийн хүртээмж” олон талын оролцоот зөвлөлдөх уулзалт Улаанбаатар зочид буудлын "Номын хүрээ" (6 давхарт) танхимд болно.
Энэ өдөр дэлхийн түүхэнд:
- 1984 онд Британийн зургаан мянган уурхайчин ажил хаялт зарлав.
- 1982 онд Зөвлөлийн "Венера 14" хөлөг Сугар гараг дээр газарджээ.
- 1981 онд Британийн "Синклейр" судалгааны хүрээлэнгийн зохион бүтээсэн гэрт байрлуулах боломжтой анхны компьютер болох ZX81 загварыг худалдаанд гаргаж дэлхий даяар 1.5 сая хувь борлогдсон байна.
- 1970 онд Цөмийн зэвсэг үл дэлгэрүүлэх гэрээнд 43 улс нэгдэн оржээ.
- 1965 онд Британийн колоничлолын эсрэг зүүний үзэлтнүүдийн бослого Бахрейн улсад болов.
- 1963 онд Америкийн кантри урсгалын нэр хүнд бүхий одод болох Петци Клайн, Хокшоу Хоукинс, Каубой Копас нар Теннесий мужийн Камден хотод онгоцны ослоор өөд болжээ.
- 1946 онд Их Британийн Ерөнхий сайд Уинстон Черчилль АНУ-д айлчлах үеэрээ Миссури мужийн Уэстминстер коллежид илтгэл тавьжээ. Илтгэлдээ тэрээр "Төмөр хөшиг" гэх үгийг анхлан ашигласан юм.