
Энэ сарын 4-нд АНУ-ын Алабам мужид маш хүчтэй хар салхи гарч 23 хүн нас барж олон арван хүн гэмтжээ. Тус мужийн тойргийн цагдаагийн мэдэгдэж буйгаар энэ тоо өсөх хандлагатай байгаа аж. Аврах ажиллагаа зогсолтгүй явж байгаа ч гамшигт өртсөн бүх газарт бүрэн хүрч ажиллаж чадахгүй байгаа тул өөр муж дүүргээс нэмэлт хүч иржээ. Хувийн орон сууцны асар их нуранги үүссэн явдал аврах ажиллагааны гол саад бэрхшээл болоод байгаа аж. Одоогийн байдлаар 10 гаруй иргэд цахилгаангүй болжээ. АНУ-ын Үндэсний цаг уурын албаны гаргасан мэдээлээр бол хар салхины хурд цагт 266 километрт хүрсэн бөгөөд дараа нь цочир хүйтрэх аж.