
Өнөөдөр гадаа 7 градусын дулаан байна. Цаг, агаар, зурхай, валютын ханш гээд таны энэ өдрийн ажилд хэрэгтэй бүхий л мэдээллийг багцлан хүргэе. Өдрийг сайхан өнгөрүүлээрэй.
3 дугаар сарын 05-ны өдөр
Өглөөд заавал мэдэж байх ёстой зүйлүүд:
- Өнөөдөр бол жилийн 65 дахь өдөр бөгөөд он дуусахад 300 хоног үлдлээ.
- Цаг агаар өдөртөө 7 хэмийн дулаан бол шөнөдөө -11 градус хүйтэн байх нь ээ.
- Билгийн тооллын 30, найман цагаан мэнгэтэй хар бар өдөр. Өнөөдөр үсээ авахуулах буюу засуулбал эрлэг лугаа учрах гэнэ. Энэ өдөр нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн, могой, морь жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул аливаа үйлийг хийхдээ анхаарал болгоомжтой байхыг од эрхэс сануулж байна.
- Манай улсын голлох валют болох ам.долларын ханш 2636.00 төгрөгтэй тэнцэж байгаа бол бусад валют болох рубль 40.35, юань 393.50, вон 2.35 төгрөг байна.
Өнөөдөр болох онцлох үйл явдлууд:
- 09.00 цагт Улаанбаатар зочид буудлын Номын хүрээ танхимд эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг угтан “Охидын бэлгийн халдашгүй байдлыг хангахад төр болон төрийн бус байгууллагын хамтын ажиллагааг бэхжүүлэх нь” сэдвээр зөвлөлдөх уулзалт зохион байгуулна.
- "Бөмбөгөр ногоон" театр цомгийн нээлт 14.00 цагаас Монголын театрын музейд болно.
- “Гайхамшигт өв соёл-Монгол уран хатгамал” үзэсгэлэнгийн ХААН, ХАТАН бүтээлд шагнал гардуулах ажиллагаа 12.00 цагт Богд хааны ордон музейд болно.
- Шилдэг бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийг шалгаруулан өргөмжилдөг Lady Entrepreneur арга хэмжээ 18.00 цагт МҮХАҮТ-ын Их танхимд болно.
Энэ өдөр дэлхийн түүхэнд:
- Европын хүний эрхийн өдөр тохиож байна.
- 1992 онд Микеланжело нэртэй компьютерийн вирус тархаж эхлэв.
- 1988 онд Их Британийн тусгай хүчний зохион байгуулсан "Флавиус" ажиллагааны үеэр Ирландын бүгд найрамдах армийн гурван цэргийг буудан хороожээ.
- 1987 онд Британийн "MS Herald of Free Enterprise" хөлөг 90 секундын дотор живж 193 хүн амиа алдав.
- 1975 онд Америкийн иргэн Запрюдерын гэрээсээ бичсэн сонирхогчийн бичлэг анх удаа олон нийтэд ил болжээ. Тэрээр АНУ-ын Ерөнхийлөгч Жон Ф.Кеннедигийн халдлагыг дүрс бичлэгийн камерт бичин үлдээсэн юм.
- 1967 онд ЗХУ-ын удирдагч агсан Сталиний охин Светлана Алилуева АНУ руу дүрвэжээ.
- 1957 онд Гана улс Британийн дарангуйллаас мултарсан африкын анхны улс болов.