
Анагаах ухаан түүхэнд ДОХ-ын халдвартай хүн эдгэсэн хоёр дахь тохиолдол гарсан тухай “The New York Times” сонин мэдээлжээ. Өвчтөнийг эмчилж байсан мэргэжилтнүүд түүнийг “Лондонгийн өвчтөн” гэж нэрлэж байна. Учир нь өвчтөн нэр усаа нууцлахыг хүссэн аж. “Лондонгийн өвчтөн” 2016 онд ясны чөмөг шилжүүлэн суулгах хагалгаа хийлгэсэн бөгөөд 2017 оноос эхлэн ДОХ-ын вирусийг дарах эм бэлдмэлийг уухаа зогсоосон байна. Түүнээс хойш шинжилгээгээр ДОХ-ын вирус “Лондонгийн өвчтөнөөс” илрээгүй байна. Уг тохиолдлыг эмч нар албан ёсоор өвчний “удаан хугацааны намжмал байдал” гэж буй боловч сэтгүүлчидтэй ярилцахдаа тэд “Лондонгийн өвчтөн” эдгэсэн хэмээн тодорхойлж байгаа аж. Эдгээр эмч нар судалгааны ажлынхаа тайланг олон улсын шинжлэх ухааны “Nature” сэтгүүлд нийтлэхээс гадна Сиетлд болох эрдэм шинжилгээний хуралд илтгэхээр төлөвлөж байгаа аж. Гэхдээ тэгээр эрдэмтэд ясны чөмөг шилжүүлэн суулгах арга төдийлөн өргөн хэрэглэгдэхгүй хэмээн үзэж буй ажээ. Учир нь одоо хэрэглэгдэж байгаа эмийн эмчилгээ нь ДОХ-ын вирусийн тархалтыг зогсоож өвчтөний насыг уртасгаж байгаа аж. 1980-аад оноос хойш ДОХ-ын халдвартай хүн эдгэсэн нэг л тохиолдол 2007 онд гэрчээ.