
Хан-Уул дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс Ш.Батхүү, Ч.Ганзориг, Б.Мөнхжаргал, Г.Амарбат, Г.Алтан, Э.Сүрэн нарын урьдчилсан хэлэлцүүлгийг өчигдөр хийлээ.
Урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх хурлаар хэргийг прокурорт буцаан шийдвэрлэв.
“Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийг гадны банкны барьцаанд тавьсан асуудлаар “Жаст групп” ХХК-ийн ерөнхийлөгч асан Ш.Батхүү нарыг өнгөрсөн оны гуравдугаар сараас шалгаж эхэлсэн бөгөөд 2018 оны гуравдугаар сарын 12-нд цагдан хорих 461-р ангид саатуулаад байгаа билээ.