
Амьжиргааны түвшнээс доогуур орлоготой өрхийн иргэдэд эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлдэг нийслэлийн “Энэрэл” эмнэлгийнхэн нээлттэй хаалганы өдөрлөг зохион байгууллаа. 165 хүний биеийн жин хэвийн, эсэхийг тодорхойлж, өөх тос, цусан дахь чихрийг хэмжин, сүрьеэ, дотор, мэдрэлийн үзлэгт хамруулжээ.
Мөн эрүүл мэндийн зөвлөгөө, мэдээлэл түгээж, гарын авлага, хэрэгцээт зарим аминдэмийг тараасан байна. “Энэрэл” эмнэлэг орон гэргүй, бичиг баримтгүй, зорилтот бүлгийнхэнд анхан шатны болон нарийн мэргэжлийн тусламж үзүүлдэг. Амбулатори болон хэвтүүлэн эмчлэх тасгаар нь жилд 31 000 хүн үйлчлүүлдэг аж. Иргэд эмч, ажилтнуудын харилцаа, хандлага, ур чадвар, эмчилгээ, үйлчилгээг сайшаасан.
Ташрамд дурдахад, ШУТИС-ийн Оюутны холбоо, Улаан загалмай нийгэмлэгтэй хамтран “Масктай 14 хоног” аян өрнүүлж, менингитийн халдвараас сэргийлэх ажлыг эрчимжүүлэн, 3963 багш, ажилтан, оюутны хамар, залгиурын эрхтнийг үзэж, мэдээлэл сурталчилгааны 2681 ширхэг материал түгээжээ.