
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харъяа 407 дугаар нээлттэй, хаалттай хорих ангид ял эдэлж буй 4 хоригдлыг хугацааны өмнө суллаж, 2 хоригдлын дэглэмийг бууруулжээ.
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх нь тухайн дүүргийн нутаг дэвсгэрт байрлах Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харъяа 407 дугаар нээлттэй, хаалттай хорих ангид ял эдэлж буй 6 хоригдлыг хугацааны өмнө суллах, дэглэм бууруулах тухай Нийслэлийн прокурорын газраас ирүүлсэн дүгнэлтийг хүлээн авч хянан хэлэлцээд ийнхүү шийдвэрлэсэн байна.
Тэдний дунд өрх толгойлсон, 5 хүүхдийн эх байсан бөгөөд тэрээр “Үр хүүхдүүдээ зөв хүмүүжүүлж, дахин гэмт хэрэг үйлдэхгүй, ажил хөдөлмөр хийж амьдарна. Өнөөдөр үр хүүхдүүддээ очих боломжийг надад олгосон шүүх байгууллагад маш их баярлалаа” гэдгээ илэрхийлсэн байна.