
Өнөөдөр гадаа 0 градусын дулаан байна. Цаг, агаар, зурхай, валютын ханш гээд таны энэ өдрийн ажилд хэрэгтэй бүхий л мэдээллийг багцлан хүргэе. Өдрийг сайхан өнгөрүүлээрэй.
3 дугаар сарын 08-ны өдөр
Өглөөд заавал мэдэж байх ёстой зүйлүүд:
- Өнөөдөр бол жилийн 67 дахь өдөр бөгөөд он дуусахад 298 хоног үлдлээ.
- Цаг агаар өдөртөө 0 хэмийн дулаан бол шөнөдөө -6 градус хүйтэн байх нь ээ.
- Билгийн тооллын 2, есөн улаан мэнгэтэй хөх луу өдөр. Өнөөдөр үсээ авахуулах буюу засуулбал хэл ам, хэрүүл тэмцэл ирэх гэнэ. Энэ өдөр хулгана, бич жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн, бар, туулай жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул аливаа үйлийг хийхдээ анхаарал болгоомжтой байхыг од эрхэс сануулж байна.
- Манай улсын голлох валют болох ам.долларын ханш 2636.00 төгрөгтэй тэнцэж байгаа бол бусад валют болох рубль 40.35, юань 392.50, вон 2.35 төгрөг байна.
Өнөөдөр болох онцлох үйл явдлууд:
- 12.00 цагаас Энх тайвны гүүр дээр "Хүчирхэг эмэгтэйчүүдэд амар тайван гүүр болдог" тайван жагсаал болно.
- "Буцаагүй амлалт" УСК нээлтээ хийнэ.
- 14.00 цагт "ЭЭЖ ОХИДЫН БОЛЗОО" арга хэмжээг 2 дахь жилдээ зохион байгуулна.
Энэ өдөр дэлхийн түүхэнд:
- Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр тохиож байна.
- 2014 онд Малайзын Куала-Лумпураас Хятадын Бээжинг зорьж, 239 хүн тээн шөнөөр хөдөлсөн Боинг-777 загварын нисэх онгоц Хятадын өмнөд тэнгис дээгүүр нисч яваад ор сураггүй алга болов.
- 1983 онд АНУ-ын Ерөнхийлөгч Рональд Рейган хэлсэн үгэндээ ЗХУ-ыг "Чөтгөрийн эзэнт гүрэн" гэж цоллов.
- 1979 онд Электрон барааны "Филипс" компани компакт дискийг бүтээж, худалдаанд гаргажээ.
- 1974 онд Францын нийслэл Парис хотод Шарль де Голийн нисэх буудал байгуулагдав.
- 1971 онд Зууны тулаан: Дэлхийн боксын домог болох Мухаммад Али, Жое Фрейзер нарын хооронд тулаан болов. Тус тулаан 15 раунд үргэлжилж Жое Фрейзер ялалт байгуулжээ.
- 1957 онд Египетийн Засгийн газар Суецийн сувгийн ажлыг дахин эхлүүлжээ.