
Өчигдөр шөнөөс Төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, өнөөдөр Хангайн уулархаг нутгаар, 9-нд говийн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр цас орж, цасан шуурга шуурч ихэнх нутгаар хүйтрэхийг Цаг уур, орчны шинжилгээний газраас анхааруулж байна.
Маргааш төвийн аймгуудын нутгийн өмнөд хэсэг, говийн аймгуудын ихэнх нутгаар, 10-нд говийн аймгуудын нутгийн зүүн өмнөд хэсгээр бага зэргийн цас орно.
Бусад хугацаанд цас орохгүй Салхи 10-12-нд говь, талын нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ.
Ихэнх хугацаанд Увс нуур, Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 26-31 градус, өдөртөө 12-17 градус, Их нууруудын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хүрэн бэлчир орчим, Эг-Үүр, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 18-23 градус, өдөртөө 5-10 градус, говийн бүс нутгаар шөнөдөө 8-13 градус хүйтэн, өдөртөө 3-8 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 12-17 градус хүйтэн, өдөртөө 1 градус хүйтнээс 4 градус дулаан байна.