
АНУ-ын Элчин сайдын яамны ажилтан Москвагийн олон улсын Шереметьево нисэх онгоцны буудал руу тэсрэх мин авч орох гэсэн тухай ОХУ-ын Гадаад хэргийн яамны хэвлэлийн алба мэдэгдлээ. Уг хэрэг өнгөрөгч бямба гаригт болсон бөгөөд тэсрэх миныг дипломат ажилтны тээшнээс металл илрүүлэгч төхөөрөмж илрүүлжээ. Хэргийн газар ирсэн мэргэжилтнүүд миныг “цэнэглэгчтэй байсан ч тэсрэх бодис агуулаагүй байна” гэсэн байна. Оросын Гадаад хэргийн яамны мэдээлж буйгаар бол Америкийн элчин сайдын яамны ажилтан томилолтын хугацаагаа дуусаад нутаг буцаж байсан агаад хоосон миныг хувийн цуглуулгыг журмаар авсан аж. Тэсрэх бодисгүй мин ямар нэгэн аюул учруулахгуй тул Америкийн иргэнийг зүгээр явуулжээ. Гэхдээ түүнийг АНУ-ын зэвсэгт хүчинтэй холбоотой байх магадлалтай бөгөөд түүний эл үйлдэл өдөөн хатгалт гэж Гадаад хэргийн яам үзэж буйгаа тус мэдэгдэлдээ тусгажээ. Вашингтон одоогоор энэ үйл явдлын талаар ямар нэгэн тайлбар хийгээгүй аж.