
Энэ сарын 09-нд УАЗ-451 загварын автомашинтай гурван иргэн Хөвсгөл нуурын мөсөн дээгүүр зорчиж явах үеэр мөс цөмөрч зорчигчид бүгд амиа алджээ. Тодруулбал, тус автомашин нуурын мөсөн дээгүүр гурван цаа буга тээвэрлэж явж байх үеэр мөс цөмөрчээ. Амиа алдсан иргэдийн цогцос болон автомашиныг ослын дараах өдөр буюу гуравдугаар сарын 10-ны өдөр нуураас гаргаж авчээ. Дээрх гурван иргэн нь Хөвсгөл аймгийн Цагаан нуур сумын 38-46 насны эрэгтэйчүүд байв.
Гуравдугаар сарын 01-ний өдрийн байдлаар Монгол орны ихэнх гол мөрөн тогтвортой мөсөн бүрхүүлтэй байгаа хэдий ч нуурын толио болон голын нийт уртын дагууд мөсний зузаан харилцан адилгүй байна. Иймд иргэдийг зам товчлох үүднээс мөсөн дээгүүр зорчихгүй байхыг ОБЕГ-аас сэрэмжлүүллээ.