
Хятад улс Энэтхэг-Пакистаны мөргөлдөөнд зуучлалыг үүрэг гүйцэтгэн Исламабад, Нью-Дели хоёрыг эвлэрэхэд дэм болох аж. Энэ үзэл бодлыг Хятадын “Global Times” сонины тоймчид өнөөдрийн дугаартаа дэвшүүлжээ. “Эл зөрчлийн аль нэг талыг дэмжих бодлого Бээжин баримтлаагүй. Хятад улс Энэтхэг-Пакистаны мөргөлдөөнийг намжаах, терроризмтой хийх тэмцлийг сайжруулах нэн сонирхолтой байгаа тул тус мөргөлдөөнд зуучлагчаар орох болно” гэж редакцын нийтлэлд бичжээ. Тоймчийн үзэж буйгаар Хятадын эл байр суурийг Пакистаны тал бүрэн дэмжиж байгаа хэдий ч Энэтхэгийн олон нийтийн төлөөлөгчид уг санаачлалыг урьдын адил геополитикийн заналхийлэл хэмээн хүлээж авсаар байгаа аж. Тоймчид Пакистаны талд ч Энэтхэгийн талд ч ижил тэгш ашигтай байж болох “Нэг бүс, нэг зам” төслийг жишээ болгон дурджээ. “хятад улс Энэтхэгийн дайсан биш, харин ч эсрэгээрээ. Бээжингийн санал болгон хэрэгжүүлж эхлээд байгаа холбогдох хөтөлбөрүүд нь Энэтхэг улсын дэд бүтцийг салбарт үр ашгаа өгөөд зогсохгүй, Пакистантай харилцах хурцадмал байдлыг багасгах юм. Энэтхэгийн тал “Нэг бүс, нэг зам” хөтөлбөрийн талаарх өрөөсгөл хандлагаа даван туулах хэрэгтэй. Учир нь эл санаачилгын ачаар бүс нутагт тогтвортой байдал хангагдаж, хамтын ажиллагаа идэвхжих болно” гэж нийтлэлд бичжээ.