
Өчигдөр Эфиопын Аддис-Абебын нисэх онгоцны буудлаас хөөрсөн Boeng 737 MАХ 8 онгоц зургаан минутын дараа унажээ. Онгоцонд 33 орны 157 хүн байсан бөгөөд тэдгээрийн дунд НҮБ-ын Хүнсний хөтөлбөрийн ажилчид явж байжээ. Эфиопын “Ethiopian Airlines” компанийн мэдээллээр онгоцны нисгэгч асуудал гарсан тухай хэлээд эргээд газардах зөвшөөрөл авч амжсан байна. Ослын шалтгааныг тусгай комисс тогтоох аж.