
ЭМЯ, ХӨСҮТ, Өмнөговь аймгийн Эрүүл мэндийн газрын хамтарсан баг энэ сарын 7, 8-ны өдрүүдэд Оюутолгой компаний баазад ажиллан, эрсдэлийн хамтарсан үнэлгээ хийв. Тус үнэлгээний хүрээнд Улаанбурхан өвчний ойрын хавьталыг тогтоон, сорьц авч лабораторийн шинжилгээ хийлээ. Учир нь Оюутолгой ХХК-д ажилладаг гадаадын иргэн Улаанбурхан өвчнөөр өвчилсөн байжээ.
Түүнчлэн тус компаний гадаад болон дотоодын 700 гаруй хүнд урьдчилан сэргийлэх үзлэг хийж, 550 хүнийг Улаанбурханы эсрэг дархлаажуулалтад хамруулжээ. Оюутолгой компаний зүгээс мэргэжлийн багийханыг голомтод ажиллах нөхцөл бололцоогоор хангаж, цаашид урьдчилан сэргийлэх зөвлөгөө, зөвлөмжийг мөрдөж ажиллахаа илэрхийллээ.