
Хувьцаат компаниуд хувьцаа эзэмшигчиддээ ногдол ашиг олгох талаарх мэдэгдлээ Санхүүгийн зохицуулах хороонд ирүүлсээр байна. Өнөөдрийн байдлаар 82 хувьцаат компани мэдэгдлээ ирүүлснээс 19 нь нийт 55.2 тэрбум төгрөгийн ногдол ашгийг хувьцаа эзэмшигчиддээ олгохоор шийдвэрлэжээ.
Компанийн тухай хуулийн 46.5-д заасны дагуу Хувьцаат компанийн Төлөөлөн удирдах зөвлөл санхүүгийн жил дууссанаас хойш 50 хоногийн дотор ногдол ашиг хуваарилах эсэх талаар хэлэлцэн шийдвэрлэдэг бөгөөд уг шийдвэрээ гурав хоногийн дотор Санхүүгийн зохицуулах хороонд мэдэгдлээр ирүүлдэг.