
ЧД-5 хороо "Нисдэг машин" худалдааны төвийн хажууд автомашин шатаж байна" гэсэн мэдээллийг гуравдугаар сарын 08-ны 22 цаг 30 минутад Шуурхай удирдлагын төв хүлээн авчээ. Үүний дагуу шалгахад тус хороонд оршин суух 47 настай иргэн "Д" эмэгтэйчүүдийн баярыг тохиолдуулан эхнэртээ зориулж, ОХУ-аас авчирсан цлиндр хэлбэрийн металл хошуутай, хатуу кардонон суурьтай, хоёр ширхэг салютыг дохионы пуужингаар долоон давхрын цонхоороо буудуулах үед салютны хошуу эсрэг талын 12-р байрны зогсоолд байсан "Toyota Рrobox" автомашин дээр унаж шатаасныг цагдаагийн байгууллага шалгаж байна.