
АНУ-ын тэргүүн хатагтай Мелани Трамп Чех улсын Ерөнхий сайд болон түүний эргийг хүлээн авч байх үеэр эвгүй байдалд оржээ. Тэрээр зочдыг нөхөр Дональд Трампын хамт Цагаан ордны хаалган дээр хүлээн авчээ. Чехийн Засгийн газрын тэгүүнийг эхнэрийнх нь хамт халуун дотно хүлээн аваад заншил ёсоор дурсгалын зураг авахуулахаар зогстол Дональд Трамп Чехийн Ерөнхий садыг дагуулаад ордог руу яваад орчихож. Тэргүүн хатагтай нар хэсэг зогсож байснаа мөрөн хавчин хойноос нь орсон байна. Трамп эхнэрээ ийнхүү эвгүй байдөлд оруулж байгаа нь анхны удаа биш гэнэ. 2018 онд тэрээр сэтгүүлчидтэй мэндлэх гэж ухасийхдээ эхнэрээ золтой түлхээд унагаачээгүй аж. Бас бороотой өдөр Трамп шүхрээ зөвхөн өөрийнхөө дээр барьдаг жентельмэн бус зантай бололтой.