
Өнөөдөр гадаа 2 градусын дулаан байна. Цаг, агаар, зурхай, валютын ханш гээд таны энэ өдрийн ажилд хэрэгтэй бүхий л мэдээллийг багцлан хүргэе. Өдрийг сайхан өнгөрүүлээрэй.
3 дугаар сарын 12-ны өдөр
Өглөөд заавал мэдэж байх ёстой зүйлүүд:
- Өнөөдөр бол жилийн 71 дахь өдөр бөгөөд он дуусахад 294 хоног үлдлээ.
- Цаг агаар өдөртөө 2 хэмийн дулаан бол шөнөдөө -13 градус хүйтэн байх нь ээ.
- Билгийн тооллын 6, хоёр хар мэнгэтэй шар бич өдөр. Өнөөдөр үсээ авахуулах буюу засуулбал өнгө зүс сайжрах гэнэ. Энэ өдөр хулгана, луу жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн, бич, тахиа жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул аливаа үйлийг хийхдээ анхаарал болгоомжтой байхыг од эрхэс сануулж байна.
- Манай улсын голлох валют болох ам.долларын ханш 2636.00 төгрөгтэй тэнцэж байгаа бол бусад валют болох рубль 40.20, юань 392.00, вон 2.34 төгрөг байна.
Өнөөдөр болох онцлох үйл явдлууд:
- "Хууль зүйн туслалцаа авах эрхийн баталгаа, тулгамдаж буй асуудлууд" сэдэвт хэлэлцүүлэг 10.00-13.00 цагт "Хуульчдын танхим"-д болно.
- 11.00 цагаас Үндэсний статистикийн хорооноос Монгол Улсын нийгэм, эдийн засгийн 2019 оны эхний 2 сарын статистик мэдээг танилцуулна.
Энэ өдөр дэлхийн түүхэнд:
- 2011 онд хүчтэй газар хөдлөлт болон цүнамигаас нэг өдрийн дараа Фүкүшима Дайичи цөмийн цахилгаан станцын ойр хавьд цацраг идэвхит бодис алдагдаж эхлэв.
- 2004 онд Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч Ро Мүү Хёныг тус улсын Үндэсний Ассемблей огцруулах шийд гаргав. Энэ нь Өмнөд Солонгосын түүхэнд анхны тохиолдол болсон юм.
- 2003 онд Дэлхийн эрүүл мэндийн байгууллага дэлхий даяар САРС буюу шувууны ханиад тархаж, аюултай нөхцөлд хүрсэнийг анхааруулжээ.
- 1999 онд Варшавын гэрээнд нэгдэж байсан Чех болон Унгар, Польш улсууд НАТО буюу Умард Атлантын цэргийн эвсэлд нэгдэн оржээ.
- 1994 онд Английн төв сүм анх удаагаа эмэгтэй санваартнуудыг авч эхлэв.
- 1933 онд Их хямрал: АНУ-ын Ерөнхийлөгч Франклин Д.Рүүзвельт ерөнхийлөгчийн хувиар анхны мэдэгдэлээ хийжээ. Тэрээр хүнд хэцүү цаг үед бүсээ чангалж, сэтгэлийн хатаар даван туулахыг уриалсан юм.
- 1930 онд Энэтхэгт Их Британи улс давсны худалдаан дээр ноёрхож байгааг эсэргүүцэн тэмцэгч Махатма Ганди тэнгисийн эрэг дагуу 200 миль газар "Давсны жагсаал"-ыг зохион байгуулав.