
Хаврын хуурайшилтай, салхи шуургатай үед иргэдийн санамсар болгоомжгүй үйлдлээс шалтгаалан гарах гал түймрийн гаралт ихсэх хандлагатай байгаа тухай Онцгой байдлын ерөнхий газраас мэдээлэв.
Тодруулбал, нийслэлийн Онцгой байдлын газарт он гарсаар зуслангийн чиглэлд болон гэр хорооллын иргэд хашааны өнжмөл шар өвсийг шатааж байгаад гал алдсан дуудлага 27 удаа иржээ.
Түймэр гарсан шалтгааныг тодруулбал иргэдийн анхаарал болгоомжгүйгээс үүдэлтэй байгальд ил задгай халуун үнс, нурам хаяснаас шар өвсний түймэр дэгдсэн байна. Иймд хаврын хуурайшилтын үед иргэд сэрэмжтэй байж галын аюулаас урьдчилан сэргийлэх ОБЕГ-аас сэрэмжлүүллээ.