
Замын цагдаагийн газрын алба хаагчид, Техникийн хяналтын үзлэгийн явуулын төвийн алба хаагчид, Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын автотээврийн хяналтын улсын байцаагчид хамтран нийслэлийн зургаан дүүрэгт “Тээврийн хэрэгслийн техникийн бүрэн бүтэн байдалд тавих хяналт шалгалт”-ыг зохион байгуулж байна.
Шалгалт дөрөвдүгээр сарын 3-ны өдрийг хүртэл үргэлжилнэ.
Хамтарсан хяналт шалгалтыг замын хөдөлгөөнд оролцож буй тээврийн хэрэгслүүдийн
- техникийн хяналтын үзлэгт хамрагдсан байдал,
- утаанаас ялгарах хорт бодисын хэмжээ зөвшөөрөгдөх түвшинд байгаа эсэх,
- үйлдвэрлэгчээс тогтоосон даац хэтрүүлсэн эсэх,
- үйлдвэрийн хийцийг өөрчлөн тоноглосон эсэх,
- гэрэлтүүлэх хэрэгсэл,
- дагалдах хэрэгсэл,
- иж бүрдэл хангагдсан эсэх, гэрэл ойлгогч наалт наасан байдал зэрэгт газар дээр нь техникийн үзлэг явуулж, илэрсэн зөрчлийг арилгуулах юм байна.