
Өнөөдөр гадаа 1 градусын дулаан байна. Цаг, агаар, зурхай, валютын ханш гээд таны энэ өдрийн ажилд хэрэгтэй бүхий л мэдээллийг багцлан хүргэе. Өдрийг сайхан өнгөрүүлээрэй.
3 дугаар сарын 13-ны өдөр
Өглөөд заавал мэдэж байх ёстой зүйлүүд:
- Өнөөдөр бол жилийн 72 дахь өдөр бөгөөд он дуусахад 293 хоног үлдлээ.
- Цаг агаар өдөртөө 1 хэмийн дулаан бол шөнөдөө -9 градус хүйтэн байх нь ээ.
- Билгийн тооллын 7, нэг цагаан мэнгэтэй шарагчин тахиа өдөр. Өнөөдөр үсээ авахуулах буюу засуулбал хэл ам, хэрүүл тэмцэл ирэх гэнэ. Энэ өдөр үхэр жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн, могой, морь жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул аливаа үйлийг хийхдээ анхаарал болгоомжтой байхыг од эрхэс сануулж байна.
- Манай улсын голлох валют болох ам.долларын ханш 2635.00 төгрөгтэй тэнцэж байгаа бол бусад валют болох рубль 40.40, юань 392.00, вон 2.34 төгрөг байна.
Өнөөдөр болох онцлох үйл явдлууд:
- 09.30 цагаас эхлэх Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаанаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд, давж заалдах болон хяналтын шатны шүүхэд гомдол гаргагчийн ялыг хүндрүүлэх зохицуулалтыг оруулсан нь Үндсэн хууль зөрчсөн эсэхийг хянан хэлэлцэнэ.
- Нийслэлийн цагдаагийн газар нийтийн тээврийн газар улаанбаатар смарт ххк хамтран 10.00 цагт тус газрын хурлын зааланд уулзалт зөвлөгөөн зохион байгуулна.
- 10.00 цагаас МУИС-ийн 1-р байранд /Дугуй танхим/ БНХАУ-ын нэрт эдийн засагч, профессор Мэн Шяосу “Хятадын хөгжил цэцэглэлтийг хөдөлгөгч өөрчлөлт шинэчлэл” сэдвээр нээлттэй лекц уншина.
- "Баянзүрх дүүргийн нийгмийн даатгалын хэлтсийн нэг цэгийн үйлчилгээ, зөвлөгөө,мэдээллийн төв"-ийн нээлтийн үйл ажиллагаа 11.40 цагт Баянзүрх дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн байранд болно.
- MN-Мэдээллийн төвд 11.30 цагаас “Премиум Бьюлдинг Материалс” ХХК-иас “Барилгын салбарын дэвшилтэт технологи, менежмент" уриан дор зохион байгуулагдах "Төгс бүтээгч-2019" арга хэмжээний талаар мэдээлэл хийнэ.
Энэ өдөр дэлхийн түүхэнд:
- Өнөөдөр Тайланд улсад Үндэсний зааны өдөр тохиож байна.
- 2013 онд Ромын католик сүмийн папын зөвлөл хуралдаж католик шашны 266 дахь папаар Френцисийг сонгов.
- 2008 онд дэлхийн зах зээл дээр нэг унци алтны үнэ 1,000 ам.долларт хүрчээ.
- 2003 онд алдарт "Nature" сэтгүүлд 350,000 жилийн настай хөлийн мөр Италиас илэрсэн талаар нийтлэгдэв.
- 1997 онд АНУ-ын Аризона мужийн Финикс хотод үл мэдэгдэл гэрэл тэнгэрт үзэгдэж, тус мужийн телевиз энэ үйл явдлыг шууд дамжуулжээ.
- 1997 онд Тереза эх нас барсны дараа түүнийг гэлэнмаа Нирмала орлохоор болжээ.
- 1988 онд Японы Аомори болоон Хакодате хотуудыг усан доогуур холбосон "Сейканы нүхэн гарц" ашиглалтад оров. Ингэснээр усан доогуурх хамгийн урт хонгил болсон юм.