
Лондон болон Глазко хотуутад тэсрэх төхөөрөмж илгээсэн хэргийн хариуцлагыг Ирландын бүгд найрамдах армийн (ИБА) зэвсэгт бүлэглэл өөр дээрээ үүрсэн тухай Британийн цагдаагийн газар мэдээлжээ. Лондон болон Шотландын хууль сахиулах байгууллагуудын мэдээлж буйгаар бол өмнө нь иймэрхүү үйлдлүүдийг бүгд найрамдахчууд хийж байжээ. Тэсрэх төхөөрмжтэй сэжиг бүхий дугтуйнуудыг энэ сарын 5 болон 6-ны өдрүүдэд Хитроу онгоцны буудал, Ватерлоо төмөр замын буудал, Лондон Сити мөн Глазго Их сургуулиас олджээ. ИБА-ийн төлөөлөгчид мэдэгдлээ “Irish News” агентлагаар хийсэн бөгөөд нийт таван тэсрэх төхөөрөмж илгээсэн гэжээ. Одоогоор дөрвөн төхөөрөмжийг илрүүлээд байгаа аж. Скотланд-Ярдын мэдэгдэж байгаагаар төхөөрөмжүүд А4-ийн хэмжээтэй цагаан өнгийн шуудангийн дугтуйд хийсэн байжээ. Тэдгээр төхөөрөмжүүдийн нэг нь дугтуйг задлангуут гал авалцсан байна. Хитроу болон Ватерлоо буудлуудаас олдсон дугтуйнуудад Ирландын шуудангийн марк наасан байсан тул Лондонгийн цагдаа Ирландын мэргэжил нэгтнүүдтэй хамтран уг хэргийг мөрдөж байгаа аж.