
Өнөөдөр гадаа 14 градусын дулаан байна. Цаг, агаар, зурхай, валютын ханш гээд таны энэ өдрийн ажилд хэрэгтэй бүхий л мэдээллийг багцлан хүргэе. Өдрийг сайхан өнгөрүүлээрэй.
4 дүгээр сарын 02-ны өдөр
Өглөөд заавал мэдэж байх ёстой зүйлүүд:
- Өнөөдөр бол жилийн 92 дахь өдөр бөгөөд он дуусахад 273 хоног үлдлээ.
- Цаг агаар өдөртөө 14 хэмийн дулаан бол шөнөдөө -2 градус хүйтэн байх нь ээ.
- Билгийн тооллын 28, найман цагаан мэнгэтэй шарагчин могой өдөр. Өнөөдөр үсээ авахуулах буюу засуулбал өлзийтэй сайн гэнэ. Энэ өдөр үхэр жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн, бич, тахиа жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул аливаа үйлийг хийхдээ анхаарал болгоомжтой байхыг од эрхэс сануулж байна.
- Манай улсын голлох валют болох ам.долларын ханш 2634.00 төгрөгтэй тэнцэж байгаа бол бусад валют болох рубль 40.70, юань 392.50, вон 2.32 төгрөг байна.
Өнөөдөр болох онцлох үйл явдлууд:
- “Нийгмийн сүлжээ ба зохистой хэрэглээ” форум Blue Sky зочид буудлын “Crystal” танхимд зохион байгуулагдана. Форумын үеэр Монгол улс дахь цахим хэрэглээ, аюулгүй байдал, хүүхэд хамгааллын асуудлыг хөндөн хэлэлцэнэ.
- 11.00 цагаас НМХГ-ын хурлын танхимд Нийслэлийн нутаг дэвсгэрт эзэмшил газрынхаа орчныг бохирдуулж, доройтуулсан, гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2-оос дээш жил ашиглаагүй иргэн, аж ахуйн нэгжүүдийн газар эзэмшлийн байдалд хийсэн хяналт шалгалтын тухай мэдээлэл хийнэ.
- Үндэсний мэдээллийн төвд 11.30 цагаас Сүхбаатар аймагт үйл ажиллагаа явуулдаг "Цайрт минерал" компанийн туслан гүйцэтгэгч Хятадын "Хун Юн Син Хан" компанийн хууль бус үйл ажиллагааны талаар хуульч Д.Түвшин мэдээлэл хийнэ.
- Мишээл экспод "Эх оронч худалдан авалт" үзэсгэлэн худалдаа 14.00 цагаас эхэлнэ.
- 10.00-13.00 One Event Hall-д Аутизмын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг ТББ, иргэний нийгмийн төлөөлөл хамтран "Аутизмын өдөрлөг" арга хэмжээг зохион байгуулна.
Энэ өдөр дэлхийн түүхэнд:
- Өнөөдөр бол Олон улсын хүүхдийн номын өдөр.
- Мөн Аутизм өвчинтэй тэмцэх олон улсын өдөр тохиож байна.
- 1979 онд ЗХУ-ын биологийн судалгааны хүрээлэн санаандгүй байдлаар антраксын хорт хийг алдсаны улмаас 66 гаруй амьтан, ургамлын системийг устгажээ.
- 1973 онд дэлхийд анх удаа компьютер дээр суурилсан хуулийн хайлтын "ЛексисНексис" үйлчилгээ хэрэглэгчдэд хүрэв.
- 1972 онд алдарт жүжигчин Чарли Чаплиныг 1950-иад оноос эхлэн коммнунист үзэл суртал бүхий "Улаан айдас" бүлэглэлд элссэн болохыг олж тогтоожээ.
- 1956 онд өдрийн цагаар үзэгчдэд хүрдэг анхны савангийн дууриуд болох "As the World Turns", "The Edge of Night" кинонууд цацагдаж эхэлжээ. Дээрх кинонууд тус бүрдээ 30 минутын хугацаанд гардаг байв.
- 1902 онд бүтэн цагаар ажилладаг анхны кино театр АНУ-ын Лос Анжелес хотод нээгджээ.