
Ардчилсан намын дэд дарга Р.Амаржаргал Олон улсын ардчилсан холбооны хурал зохион байгуулахтай холбогдуулан мэдээлэл хийлээ.
АН-ын дэд дарга Р.Амаржаргал "Манай намаас хэд хэдэн арга хэмжээ зохион байгуулахаар төлөвлөж байна. Үүний нэг нь энэ оны 12 сарын 5 нд АН-аас томоохон хурал зохион байгуулахаар төлөвлөж байна. Өнөөдөр бид албан ёсоор үүнийг зарлаж байна.
Р.Амаржаргал "1989 оны арванхоёрдугаар сарын 10-нд анхны цуглааныг хийж байсан. Өнгөрсөн 30 жилийн хугацаанд бид ардчиллын олон ололтыг хүртсэн. Бид өнгөрсөн 30 жилээ дүгнэж, ирэх жилүүдэд бид юу хийх ёстой вэ гэдгээ тодорхойлж, ирсэн. Энэ хүрээнд бид 2019 оны арванхоёрдугаар сарын 5-нд олон улсын Ардчилсан холбооны хурлыг зохион байгуулна. Монгол Улс эрх чөлөө, хүний эрхийг хүндэлдэг, парламентын засаглалтай улс байсаар ирсэн. Тиймээс олон улсын ардчилал, хүний эрхийг дээдэлдэг, парламентын засаглалтай улсуудыг нэгтгэсэн олон улсын хурлыг хийхээр болсноо зарлаж байна" гэлээ.
1993 онд анх баруун төвийн ардчилсан улсуудын холбоонд нэгдсэн бөгөөд энэ холбооны улс орнууд оролцох юм байна. Хурлын үеэр хэд хэдэн баримт бичгүүдийг гаргахаар төлөвлөжээ. Ойролцоогоор 50-60 орны төлөөлөгчид оролцоно гэсэн тооцоолол байгаа аж.