
Төмөр замчин галт тэргэн дайруулан амиа алдсан хэрэг өнөө өглөө цагдаагийн байгууллагад бүртгэгдлээ. Тодруулбал, өнөөдөр 11 цагийн үед Хонхор өртөө орчимд УБТЗ-ын замын хоёрдугаар ангийн есдүгээр хэсгийн 25 настай Ө гэх төмөр замчин галт тэргэнд дайруулж амиа алджээ. Одоогоор уг хэргийг Тээврийн цагдаагийн албанаас шалгаж байна.