
Өнөөдөр гадаа 17 градусын дулаан байна. Цаг, агаар, зурхай, валютын ханш гээд таны энэ өдрийн ажилд хэрэгтэй бүхий л мэдээллийг багцлан хүргэе. Өдрийг сайхан өнгөрүүлээрэй.
4 дүгээр сарын 03-ны өдөр
Өглөөд заавал мэдэж байх ёстой зүйлүүд:
- Өнөөдөр бол жилийн 93 дахь өдөр бөгөөд он дуусахад 272 хоног үлдлээ.
- Цаг агаар өдөртөө 17 хэмийн дулаан бол шөнөдөө 0 градус хүйтэн байх нь ээ.
- Билгийн тооллын 28, долоон улаан мэнгэтэй цагаан морь өдөр. Өнөөдөр үсээ авахуулах буюу засуулбал хэрүүл тэмцэл ирэх гэнэ. Энэ өдөр бар, нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн, могой, морь жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул аливаа үйлийг хийхдээ анхаарал болгоомжтой байхыг од эрхэс сануулж байна.
- Манай улсын голлох валют болох ам.долларын ханш 2634.00 төгрөгтэй тэнцэж байгаа бол бусад валют болох рубль 40.80, юань 392.00, вон 2.32 төгрөг байна.
Өнөөдөр болох онцлох үйл явдлууд:
- MN-Мэдээллийн төвд 12.30 цагаас Зургаан настай Маргад-Эрдэнэ хүүгийн шинжилгээний хариутай холбоотой асуудлаар “Бона-Вита” лабораториос албан ёсны мэдээлэл хийнэ.
- НҮБ-ын байр, 3 давхрын хурлын танхимд “Шилжилт хөдөлгөөн, дүрвэлт ба боловсрол: Хана хэрэм бус гүүр барих нь” боловсролын бодлогын тойм шинжилгээний суурь мэдээллийн тайланг баталгаажуулах хэлэлцүүлэг болно.
- Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт 2019-2020 оны улсын хэлэлцээр амжилттай өндөрлөж 12.00 цагт Төрийн ордонд гурван тал гарын үсэг зурахаар боллоо.
- Үндэсний мэдээллийн төвд 11.00 цагаас “Орлогоо нотол” хөдөлгөөнөөс УИХ-ын гишүүдийн орлогыг ил болгох сэдвээр хэвлэлийн бага хурал зарлалаа.
- Үндэсний мэдээллийн төвд 11.30 цагаас “М-Си-Эс”, “Цанын бааз”, “АСЕМ”-ын хувийн барилгуудын бохир ус Туул гол руу цутгаж байгаа талаар Улсын мэргэжлийн хяналтын газраас гаргасан дүгнэлтийг танилцуулна.
- 11.00 цагаас НМХГ-ын хурлын танхимд Нийслэлийн нутаг дэвсгэрт эзэмшил газрынхаа орчныг бохирдуулж, доройтуулсан, гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2-оос дээш жил ашиглаагүй иргэн, аж ахуйн нэгжүүдийн газар эзэмшлийн байдалд хийсэн хяналт шалгалтын тухай мэдээлэл хийнэ.
- 11.00 цагаас Шангрилла зочид буудлын 3 давхарт Азийн хөгжлийн банкнаас улс орны эдийн засгийн нөхцөл байдлын талаарх судалгааг танилцуулна.
Энэ өдөр дэлхийн түүхэнд:
- 2016 онд дэлхийн эрэн сурвалжлах сэтгүүлчдийн холбооны санаачилгаар Панамын баримтыг олон нийтэд дэлгэж 214,488 оффшор компанийн мэдээллийг ил болгов.
- 2013 онд Аргентин улсын Буенос Айрес болон Ла Плата хотод олон хоног үргэлжлэн орсон аадар борооны улмаас их хэмжээний үер бууж наад зах нь 50 хүн амиа алдсан байна.
- 2010 онд дэлхийн хамгийн анхны таблет төхөөрөмжийг Apple компани худалдаанд гаргажээ.
- 2008 онд Америкийн иргэний агаарын тээврийн ATA Airlines компани санхүүгийн асуудлаас болж дампуурлаа зарлав.
- 2007 онд Францын галт тэрэгний үйлчилгээний TGV галт тэрэг Ла Шемин хотод 574 км/ц хурдалж дэлхийн дээд амжилтыг тогтоожээ.
- 2000 онд компьютерийн алдарт "Майкрософт" компанийг АНУ-ын итгэлцлийн хуулийг зөрчин өрсөлдөгчөө зах зээлээс шахан гаргах замаар монопольдсон гэж үзэн, шүүхэд өгчээ.
- 1981 онд АНУ-ын Сан Франциско хотод зохиогдсон "Баруун эргийн компьютерийн үзэсгэлэнд" дэлхийн хамгийн анхны суурин компьютер болох "Осборн 1"-ийг танилцуулжээ.