
Засгийн газрын ээлжит хуралдаанаар гарсан шийдвэрийг БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг танилцууллаа.
Тэрбээр “Улсын хэмжээнд нийт 22.3 мянган цэцэрлэгийн багш бий. Цэцэрлэгийн багш нарын цалинд 213.8 тэрбум төгрөг төсөвлөсний 6.9 хувь буюу 14.7 хувь нь БСШУС-ын сайдын багцад бий. Мөн ерөнхий боловсролын сургуулийн 46.8 мянган багшийн цалинд 512 тэрбум төгрөг төсөвлөснөөс 20 тэрбум нь салбарын сайдын багцад бий. Багш нарын илүү цагийн хөлсийг БСШУС-ын сайдын багцаас гаргах юм. Түүнчлэн өнөөдөр Засгийн газраас “Баян Монгол” чуулгын хөгжим, хэрэгслийг шинэчлэх шийдвэр гаргалаа. Уг чуулгын 50 жилийн ой энэ онд тохиож байгаа бөгөөд өнгөрсөн хугацаанд эх орныхоо өв соёлыг түгээн дэлгэрүүлэх, олон улсад сурталчлах ажлыг амжилттай гүйцэтгэсэн. Тиймээс уг чуулгыг дэмжих, шинэ уран бүтээл туурвих боломж бүрдүүлэх шийдвэрийг Засгийн газар гаргалаа” гэлээ.