
Өнгөрсөн гуравдугаар сарын 19-ний өдөр Бона Вита лабораторид хэвтэн эмчлүүлж байсан 6 настай хүүгийн өвчний оношлогоо, эмчилгээг тус эмнэлгийн ажилтнууд буруу хийснээс улбаалан эрүүл мэндэд нь аюул учирсан тухай мэдээлэл цахим орчин дуулиан дэгдээж байсан билээ. Уг хэрэгтэй холбогдуулан "Бона Вита" эмнэлзүйн нэгдсэн төв лаборатириас мэдээлэл хийлээ.
Мэдэгдэлд "6 настай хүүгийн өвчний оношлогоотой холбоотой асуудлыг Бона Вита лабораторитой холбон тайлбарлаж, иргэдэд буруу ойлголт өгсөн бөгөөд тус мэдээлэл нь манай байгууллагын нэр хүндэд халдсан ташаа мэдээлэл болохыг албан ёсоор мэдэгдье.
Бова вита нь зөвхөн лабораторийн шинжилгээ хийдэг байгууллага болохоос эмчийн үзлэг хийж, онош тогтоон, эмчилгээ хийдэг эмнэлэг биш гэдгийг ялгаж салгаж ойлгохыг та бүхнээс хүсье
Эмнэлгээс эмчлэгч эмчийн явуулсан дээрх хүүгийн бөөрнөөс хийсэн хатгалтын эдийг Эмгэг судлалын үндэсний төв хүлээн авч, эдийн шинжилгээ хийж "Kydney, Suggestive of nephroblastoma" /орч: бөөрний эд, бөөрний хавдар байх магадлалтай/ магадлах шинжилгээний хариуг гарган, манай лабораторид ирүүлснийг "IHC more suggestive for nephroblastoma" гэсэн ижил магадлах шинжилгээний хариу өгсөн. Манай лаборатори нь ямар нэгэн онош баталж өгөөгүй.
Хүүгийн ар гэр, хүүгийн ангийн хүүхдүүдийн эцэг эхчүүд, одонтой ээж фэйсбүүк групп болон бусад сэтгүүлч, нийтлэлч, хандивын аян өрнүүлж буй иргэд, төрийн бус байгууллагаас хүүгийн эмчилгээний зардалд хандив цуглуулахаар олон нийтэд хандаж байгааг бидний зүгээс ч гэсэн та бүхний нэгэн адил дэмжиж байгаа ч харамсалтай нь түүний зэрэгцээ манай байгууллагыг буруутган, нэр хүндэд удаа дараа халдаж, зохион байгуулалттайгаар дайрч, эмч ажигллагсдын үр хүүхдүүдийнх нь талаар заналхийлж, айлган сүрдүүлж, байгууллагын хэвийн үйл ажиллагааг алдагдуулж байгаа учир бидний зүгээс олон нийтэд хандан энэхүү мэдээллийг хийж байна" гэлээ.