
Өнөөдөр гадаа 8 градусын дулаан байна. Цаг, агаар, зурхай, валютын ханш гээд таны энэ өдрийн ажилд хэрэгтэй бүхий л мэдээллийг багцлан хүргэе. Өдрийг сайхан өнгөрүүлээрэй.
4 дүгээр сарын 04-ний өдөр
Өглөөд заавал мэдэж байх ёстой зүйлүүд:
- Өнөөдөр бол жилийн 94 дахь өдөр бөгөөд он дуусахад 271 хоног үлдлээ.
- Цаг агаар өдөртөө 8 хэмийн дулаан бол шөнөдөө -2 градус хүйтэн байх нь ээ.
- Билгийн тооллын 29, зургаан цагаан мэнгэтэй цагаагчин хонь өдөр. Өнөөдөр үсээ авахуулах буюу засуулбал сүлд тэнэж одох гэнэ. Энэ өдөр гахай, туулай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн, үхэр, луу, хонь, нохой жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул аливаа үйлийг хийхдээ анхаарал болгоомжтой байхыг од эрхэс сануулж байна.
- Манай улсын голлох валют болох ам.долларын ханш 2634.00 төгрөгтэй тэнцэж байгаа бол бусад валют болох рубль 40.80, юань 392.50, вон 2.33 төгрөг байна.
Өнөөдөр болох онцлох үйл явдлууд:
- Рекорд тогтоож, Дэлхийн аварга болсон 85 настай Ц.Раднаа гуайд кёкүшюзан Д.Батбаяр 2 өрөө байрны түлхүүр гардуулах ажиллагаа 11.30 цагт "Сакура" сургууль дээр болно.
- Ашигт малтмал газрын тосны газарт Оюу-толгойг шалгах ажлын гишүүд 13.00 цагт хэвлэлийн бага хурал хийнэ. Зорилго 3400 гаруй лицензийг цуцлах талаар хуулийн үндэслэл бүхийн шаардлага өгнө.
- MN-Мэдээллийн төвд 11.00 цагаас Монголын шатрын холбооноос Азийн 3.3 бүсийн аварга шалгаруулах шатрын тэмцээний талаар мэдээлэл хийнэ.
- НМХГ-ын 5 давхрын хурлын танхимд 10.30 цагаас Налайхын нүүрсний цооногуудад хийгдсэн хяналт шалгалт, тэдгээрийг хаах эсэх асуудлаар зөвлөлийн хурал хуралдана.
- Зүүн аймгуудын нутгаар салхи 18-20 метр секунд, зарим үед 28 метр секунд хүртэл ширүүсч, шороон шуурга шуурна.
Энэ өдөр дэлхийн түүхэнд:
- Уурхайн ослоос хамгаалах, уурхайн үйл ажиллагаанд хяналт тавих олон улсын өдөр тохиож байна.
- 1996 онд дэлхийтэй маш ойрхон өнгөрсөн "Хиакутаке" сүүлт одны зургийг АНУ-ын солир судлалын төв авчээ.
- 1994 онд алдарт "Нетскейп" компанийг Марк Андреессен, Жим Кларк нар хамтран байгуулжээ.
- 1991 онд Хонг Конгын үндэсний ассемблейн долоодугаар хуралдаанаар одоогийн төрийн далбааг соёрхон батлав.
- 1984 онд АНУ-ын ерөнхийлөгч Рональд Рейган олон улс даяар химийн зэвсгийг хориглохыг уриалав.
- 1976 онд Кампожийн хунтайж Нородом Сиханук эрх мэдлээсээ татгалзаж, гэрийн хорионд оров.
- 1973 онд АНУ-ын Нью-Йорк хотод Дэлхийн худалдааны төв нээгдэв.