
ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ “Оюу толгой” компанийн ТУЗ-д Д.Энхжаргалыг гишүүнээс чөлөөлүүлэх үүрэг чиглэл хүргүүлжээ. Яагаад ийм чиглэл өгсөн нь одоогоор тодорхойгүй байна.
Д.Энхжаргал нь "Оюу толгой" компанийн ТУЗ-ын гишүүний албан тушаалыг 2018 оны аравдугаар сараас хойш хашиж байгаа юм. Эцсийн шийдвэрийг тус компанийн ТУЗ шийдвэрлэх гэнэ.
Тэрбээр "Оюу толгой" компаниас гадна “Эрдэнэс Монгол” ХХК-ийн ТУЗ-ийн хараат бус гишүүн бөгөөд Европ дахь Монгол эмэгтэйчүүдийн хөгжлийн холбоо, Санхүү банкны эмэгтэйчүүд, Дэлхийн монгол эмэгтэйчүүд зэрэг байгууллагын ерөнхийлөгчөөр тус тус ажилладаг аж.