
Хувиараа тээвэр эрхлэгчдийн холбооноос Д.Сүхбаатарын талбайг тойрсон авто зам дагуу "Машинтай жагсаал"-ыг дөрөвдүгээр сарын 1-нээс эхлэн зохион байгуулаад байгаа билээ. Сүхбаатар дүүргийн ЗДТГ-аас жагсагчдад жагсаал зохион байгуулах дөрвөн хоногийн зөвшөөрөл олгосон бөгөөд тэр хугацаа нь өнөөдөр дуусч байна.
Жагсагчид цалин, тэтгэвэрийн зээлийг жилийн 9 хувь, ипотекийн зээлийг жилийн 3 хувь болтол нь буруулах шаардлагыг Засгийн газарт тавиад буй.
Өнөөдөр тэд төрийн ордны баруун хаалган дээр Ерөнхий сайд У.Хүрэлсүх болон Ерөнхийлөгч Х.Баттулга нарыг гарч ирэн шаардах бичиг хүлээн авахыг хүссэн боловч хэн ч гарж ирсэнгүй. Энэ үеэр ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж Төрийн ордон руу орж байсан бөгөөд тэрбээр шаардлагыг цааш нь дамжуулахаар хүлээн авлаа.