
Дөрөвдүгээр сарын 06-ны энэ өдөр дэлхийн түүхэнд онцлох ямар үйл явдлууд болсныг сонирхуулъя.
- 1712 онд АНУ-ын Нью-Йорк хотын Бродвейд боолуудын бослого дэгджээ.
- 1808 онд Америкийн Жон Жейкоб Астор Америкийн үслэг эдлэлийн компани байгуулсанаар тус тив дэх анхны саятан болох замаа зассан байна.
- 1841 онд Уиллиам Хенри Харрисоныг нас барснаас хоёр өдрийн дараа АНУ-ын ерөнхийлөгч Жон Тайлер тангараг өргөжээ.
- 1869 онд Целлулойдыг зохион бүтээв.
- 1893 онд Америкийн уран барилгын хосгүй дурсгал болох Исүс Христийн хожмын үеийн гэгээнтнүүдийн сүм Солт Лейк хотноо баригдаж дуусчээ. Барилгын загварыг Уилфорд Вүүдрафф гаргасан гэдэг.
- 1896 онд Грекын нийслэл Афин хотод орчин үеийн олимпын анхдугаар наадам зохион байгуулагдаж олон улсад олимпизмийн хөдөлгөөн эрчээ авчээ. Ромын эзэн хаан I Теодосий олимпын наадмыг хориглосноос хойш 1,500 жилийн дараа олимпын наадам зохиогдсон нь энэ юм.
- 1919 онд Энэтхэгийн тусгаар тогтнолын төлөө тэмцэгч Мохандас Крамчанд Ганди өлсгөлөн зарлав.
- 1926 онд хожим нь United Airlines компанитай нэгдсэн Varney Airlines компани анхны арилжааны нислэгийг үйлджээ.
- 1957 онд Грекын усан онгоцын саятан Аристотель Онассис Элленикийн үндэсний агаарын тээврийн компанийг худалдан авч нэрийг Olympic Airlines болгон өөрчилжээ.
- 1965 онд дэлхийн анхны харилцаа холбооны хиймэл дагуул болох "Эртэч шувуу" хиймэл дагуул хөөрчээ.
- 1974 онд Европын дууны урлагийн ноён оргил Евровижн хөгжмийн наадамд Шведийн поп хамтлаг АББА "Ватерлоо" дуугаараа түрүүлсэн нь их амжилтын гараа байлаа.
- 2008 онд Египет улсад төрийн бүх алба хаагчид ажил хаялт зарлав.
- 2009 онд Италийн Эль Акила мужид 6.3 магнитудын хүчтэй газар хөдөлж 307 хүн амиа алджээ.
- 2012 онд Бүгд найрамдах Мали улсын Азавад дүүрэг өөрийгөө зарлан тунхаглав.
- 1969 оны энэ өдөр "Хөтлөгч: Рон Бургудигийн адал явдал", "Энэ бол 40 нас", "Ахмад Америк: Иргэний дайн", "Хүн шоргоолж" киноны од жүжигчин Пол Радд мэндэлжээ.