
Айл өрхийн цахилгааны төлбөр хоёр дахин нэмэгдэх гэж байна гэдэг цахим ертөнцөөр тархсан. Энэ талаар Эрчим хүчний зохицуулах хорооноос тодруулахад "Цахилгааны төлбөр нэмэгдэх нь худал мэдээлэл юм. Тодруулбал, Эрчим хүчний зохицуулах хорооны тогтоолыг засаад уул уурхайн үнэ тарифыг айл өрхийн тариф болгож бичээд сошиал орчинд тарааж байна" гэсэн юм.