
Өнөөдөр гадаа 3 градусын дулаан байна. Цаг, агаар, зурхай, валютын ханш гээд таны энэ өдрийн ажилд хэрэгтэй бүхий л мэдээллийг багцлан хүргэе. Өдрийг сайхан өнгөрүүлээрэй.
4 дүгээр сарын 08-ны өдөр
Өглөөд заавал мэдэж байх ёстой зүйлүүд:
- Өнөөдөр бол жилийн 98 дахь өдөр бөгөөд он дуусахад 267 хоног үлдлээ.
- Цаг агаар өдөртөө 3 хэмийн дулаан бол шөнөдөө -5 градус хүйтэн байх нь ээ.
- Билгийн тооллын 3, хоёр хар мэнгэтэй хөхөгчин гахай өдөр. Өнөөдөр үсээ авахуулах буюу засуулбал эд мал баялаг төгөлдөр болох гэнэ. Энэ өдөр хонь, туулай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн, луу жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул аливаа үйлийг хийхдээ анхаарал болгоомжтой байхыг од эрхэс сануулж байна.
- Манай улсын голлох валют болох ам.долларын ханш 2633.00 төгрөгтэй тэнцэж байгаа бол бусад валют болох рубль 40.90, юань 392.80, вон 2.33 төгрөг байна.
Өнөөдөр болох онцлох үйл явдлууд:
- MN-Мэдээллийн төвд 11.00 цагаас “MONGOLIAN MINING-2019” уул уурхайн цуврал үзэсгэлэнгийн талаар мэдээлэл хийнэ.
- MN-Мэдээллийн төвд 11.30 Чингис хааны түүхэн цогцолборын бүтээн байгуулалтын ажил эхэлж байгаатай холбогдуулан "Чингис хааны түүхэн цогцолбор бүтээгчдийн холбоо" ТББ-аас хэвлэлийн бага хурал зарлалаа.
- 12.00 “Төр хувийн хэвшлийн хамтын ажиллагаа, бизнесийн орчинг хамтдаа бүрдүүлье” сэдвээр, жижиглэн худалдаа эрхлэгчдийг ЖДҮС-гийн зээлд хамруулах, бизнесийн орчинг сайжруулах, Зөрчлийн хуулийн зөрчлийн асуудлаар “Жижиглэн худалдаа эрхлэгчдийн холбоо” ТББ-аас мэдээлэл хийнэ.
- Үндэсний мэдээллийн төвд 11:30 цагаас Ардын заргын товчооноос Нийслэлийн Засаг даргатай холбоотой мөнгөний схемийг ил болгоно.
- Үндэсний мэдээллийн төвд 12.00 цагаас Шүүгч Д.Ганзоригийг Улсын дээд шүүхийн ерөнхий шүүгч болгохыг эсэргүүцэж иргэн Л.Чулуунцэцэг мэдээлэл хийнэ.
- 10.30 цагт МҮЭ-ийн холбооноос энэ сарын 9-10-ны өдрүүдэд болох Хөдөлмөрлөх эрхийн чиглэлээр Үндэсний чуулган,
Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн сарын аяны нээлт зэрэг цаг үеийн асуудлаар хэвлэлийн бага хурал зарлаж байна.
Энэ өдөр дэлхийн түүхэнд:
- 2013 онд Исламын бүгд найрамдах Ирак улс Сирийн иргэний дайнд орж байгаагаа албан ёсоор зарлав.
- 2008 онд Бахрейн улсад дэлхийн хамгийн анхны салхин турбин суурилуулсан барилга баригдаж дуусчээ.
- 2004 онд Суданы засгийн газар болон босогчдын хооронд хүмүүнлэгийн гал зогсоох гэрээ хэрэгжиж эхэлжээ.
- 1993 онд Бүгд найрамдах Македон улс НҮБ-д элсэв.
- 1992 онд газрын теннисний домог Артур Эш ДОХ өвчин туссанаа олон нийтэд зарлаж, улмаар зүрхний хоёр удаагийн хагалгаанд оржээ.
- 1975 онд АНУ-ын мэргэжлийн бейсболын Кливленд Индианс багийн дасгалжуулагчаар Френк Робинсон томилогдов. Ингэснээр тус лигийн түүхэнд хамгийн анхны хар арьст дасгалжуулагч болсон билээ.
- 1964 онд Сансрын "Жеминай 1" хөлгийг туршилтийн журмаар нисгэв.