
ОБЕГ, Нийслэлийн ЗДТГ хамтран 2019 оны дөрөвдүгээр сарын 24-26-ны өдрүүдэд нийслэлийн хэмжээнд Гамшгаас хамгаалах иж бүрэн сургуулийг зохион байгуулах гэж байна. Тус сургуульд төрийн болон төрийн бус байгууллага, олон улсын байгууллага, аж ахуйн нэгж байгууллага, иргэд бүгд хамрагдах юм. Тиймээс Гамшгаас хамгаалах иж бүрэн сургуулийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөх хэвлэлийн бага хурал өнөөдөр 11.00 цагт Хангарьд ордонд нийслэлийн Хэвлэл мэдээллийн төвд болох аж.