
Сүүлийн жилүүдэд ил задгай авто машин худалдаалах явдал нэмэгджээ. Тухайлбал, өнөөдрийн байдлаар Баянгол дүүрэгт 3, Баянзүрх дүүрэгт 31, Сонгинохайрхан дүүрэгт 9, Хан-Уул дүүрэгт 3, Чингэлтэй дүүрэгт 3 нийт 49 иргэн, аж ахуйн нэгж байгууллага ил задгай авто машины худалдааны чиглэлээр үйл ажиллагаагаа явуулж байна.
Тэгвэл Нийслэлийн Газар зохион байгуулалтын албанаас ил задгай авто машины худалдаа эрхэлж буй иргэн, ААН-үүдийг нүүлгэн шилжүүлэх ажлыг эрчимжүүлэхээр шийдвэрлэлээ.
Дээрх газруудад хугацаатай шаардах хуудсыг өгөөд буй бөгөөд нүүлгэн шилжүүлэх ажлыг эрчимжүүлэн ажиллаж байна гэлээ.