
Өнөөдөр Эстон улсад цахим аюулгүй байдлын “Locked Shields 2019” дэлхийн хамгийн том сургуулилалт эхэлсэн тухай Таллин дахь НАТО-ийн цахим хамгаалалтын төв мэдээллээ. “Locked Shields 2019” сургуулилалт энэ сарын 8-12 хооронд явагдах бөгөөд янз бүрийн мэргэжилтнүүд болон шийдвэр гаргах түвшний хоорондох ойлголтыг сайжруулах шаардлагыг онцлох юм гэж тус мэдэгдэлд бичсэн байна.
Тус арга хэмжээг зохион байгуулагчид техникийн болон стратегийн тоглолтуудыг нэгтгэн оролцогч орнуудад цахим дайралтын үед иргэний болон цэргийн өгөгдөхүүнийг ашиглан удирдлагын бүх системийг боловсруулах боломж олгосон байна. Сургуулилалтын зохиолын дагуу Берелия гэдэг зохиомол арал улсын аюулгүйн салбар сонгуулийн өмнө доголдох болжээ. Зохион байгуулалттай цахим дайралтууд тус улсын ундны усны цэвэршүүлэх систем, цахилгаан эрчим хүч, үүрэн холбоо болон дэд бүтцийн бусад чухал бүрэлдэхүүн хэсгийг эвдрэлд хүргэх ажээ. Сургуулилалтын үеэр цахим ертөнцөд яаралтай хариу үйлдэл үзүүлдэг бүлэг цахим дайралтын үр дагаврыг арилгахаар Берелий улсад ирж туслах ажээ. Тус сургуулилалтыг НАТО-ийн Цахим хамгаалалтын төв Эстонийн болон Финланд улсын Батлан хамгаалахын хүчин, Европ дахь АНУ-ын Зэвсэгт хүчний командлал, БНСУ-ын Үндэсний аюулгүй байдлын стратегийн хүрээлэнтэй хамтран зохион байгуулж байгаа юм.