
Өнөөдөр гадаа 6 градусын дулаан байна. Цаг, агаар, зурхай, валютын ханш гээд таны энэ өдрийн ажилд хэрэгтэй бүхий л мэдээллийг багцлан хүргэе. Өдрийг сайхан өнгөрүүлээрэй.
4 дүгээр сарын 09-ний өдөр
Өглөөд заавал мэдэж байх ёстой зүйлүүд:
- Өнөөдөр бол жилийн 99 дахь өдөр бөгөөд он дуусахад 266 хоног үлдлээ.
- Цаг агаар өдөртөө 6 хэмийн дулаан бол шөнөдөө -5 градус хүйтэн байх нь ээ.
- Билгийн тооллын 4, нэг цагаан мэнгэтэй улаан хулгана өдөр. Өнөөдөр үсээ авахуулах буюу засуулбал бие эрхтний хүч сайжрах гэнэ. Энэ өдөр луу жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн, бич, тахиа жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул аливаа үйлийг хийхдээ анхаарал болгоомжтой байхыг од эрхэс сануулж байна.
- Манай улсын голлох валют болох ам.долларын ханш 2634.00 төгрөгтэй тэнцэж байгаа бол бусад валют болох рубль 41.00, юань 392.70, вон 2.32 төгрөг байна.
Өнөөдөр болох онцлох үйл явдлууд:
- “Хөдөлмөрлөх эрхийн өнөөгийн төлөв байдал-Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчлэл-Зохистой хөдөлмөр” сэдвийн дор болж буй үндэсний чуулган 09.00 цагт Блю Скай зочид буудлын Даймонд танхимд эхэлнэ.
- 11.00 цагт Чингис Соосэ их сургуулийн урлаг танхимд Хөдөлмөр эрхлэлт-2019 өдөрлөгийн нээлт болно.
- Үндэсний мэдээллийн төвд 11.30 цагаас Дубайн гэрээг хийсэн Ч.Сайханбилэгийн шийдвэрүүдийг захиргааны хэргийн шүүхэд шийдүүлэх тухай сэдвээр “ДМ нэгдэл”-ээс мэдээлэл хийнэ.
- Үндэсний мэдээллийн төвд 12:00 цагаас БЗД-ийн Ардчилсан намаас тус дүүрэгт болж буй асуудлаар мэдээлэл хийнэ.
- 09.30 цагаас "Туушин" зочид буудлын хурлын танхимд "Ажиллах хүчний шилжилт хөдөлгөөний хууль эрх зүйн орчны шинэчлэл" хэлэлцүүлэг болно.
- БСШУСЯ-ны харьяа "Инженер, технологийн дээд боловсрол" төслийн Коосэн сургалтын хөтөлбөрийг Япон Улсад амжилттай төгссөн анхны 25 төгсөгчийг ажлын байранд зуучлах, тэдний эзэмшсэн мэргэжил, мэдлэг, ур чадварыг Монгол Улсынхаа хөгжил дэвшилд ашиглах зорилготой “1000 ИНЖЕНЕР-АЖЛЫН БАЙР” сэдэвт өдөрлөг 10.00-16.00 цагт, Туушин зочид буудлын 5 давхар “Соёмбо” танхимд болно.
- 12.00 цагт Рокмон билдингийн 8 давхрын хурлын зааланд "Нийгмийн сэтгэл зүйн өнөөгийн байдал: Сэтгэл судлаачдын үүрэг оролцоо" сэдэвт эрэдм шинжилгээний хурал болно.
Энэ өдөр дэлхийн түүхэнд:
- 1998 оны энэ өдөр "Супер 8", "Аавуудын цэцэрлэг" киноны од жүжигчин Элли Феннинг мэндэлжээ.
- Мөн 1990 оны энэ өдөр "Бүрэнхий" киноны од Кристен Стьюарт мэндэлжээ.
- 2017 онд Египетын Александриа, Танта хотуудад байрлах сүмд цуврал дэлбэрэлт болжээ.
- 2013 онд Иран улсад 6.1 магнитудын хүчтэй газар хөдлөсний улмаас 32 хүн амиа алдан, 850 гаруй хүн бэртэж, гэмтжээ.
- 2009 онд Гүржийн нийслэл Тбилис хотод Михайль Саакашвилигийн засаглалыг эсэргүүцсэн 60,000 хүний жагсаал болжээ.
- 2005 онд Уельсийн хунтайж Чарльз олон жил харилцаатай байсан Камилла Паркер Баулестэй Уиндсорын шилтгээнд хуримлав.
- 1992 онд АНУ-ын Холбооны шүүх Панамын дарангуйлагч Мануэль Нориега-г хар тамхи наймаалсан, бусдыг айлган сүрдүүлэх замаар хөрөнгөжсөн гэх үндэслэлээр 30 жилийн хорих ял