
Засгийн газрын өнөөдрийн ээлжит хуралдаанаар Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замыг үндэсний бүтээн байгуулалт болгон хөгжүүлэх тогтоол гарсан талаар Зам тээврийн, хөгжлийн сайд Б.Энх-Амгалан мэдээллээ.
Тавантолгой-Зүүнбаянгийн чиглэлийн 414.6 км төмөр замыг тавдугаар сарын 1-нээс Монгол Улс өөрийн хөрөнгөөр нийт 1.2 сая ам.долларт багтаан барих гэнэ. Замын барилгын ажлыг Зэвсэгт хүчний жанжин штаб гүйцэтгэгчээр ажиллах юм. Ингэснээр гурав дахин бага өртгөөр барих боломж бүрдэж буй аж.
Энэ талаар Зам тээврийн хөгжлийн сайд Б.Энх-Амгалан "Зэвсэгт хүчний жанжин штаб гурван жил судалгаа хийсэн. 1800 цэргийн алба хаагчийг бүртгэнэ. 450 орчим нэгж техник хэрэгсэл шаардана. Хөрөнгийн асуудал шийдэгдсэний дараа тавдугаар сарын 1-нээс ажил идэвхтэй эхэлнэ.
Өнөө маргаашгүй цэргийн анги зохион байгуулалтад орох байх. Таван рот 30, 30 км зам хариуцахаар төлөвлөж байна. Техник хэрэгслийг түрээслэх буюу худалдан бол бүтээн байгуулалтад ажиллах цэргийн албан хаагчдын дундаж цалин 2 сая төгрөг. Яваандаа Монгол Улсад инженерийн байгууламжийн цэргийн анги бүрдэх боломж бий болж байна" гэлээ.