Сүүлийн жилүүдэд бага насны хүүхдүүд автомашины ослоор эндэх тохиолдол өссөн. Иймд Эрүүл мэндийн яамнаас өөрийн бүх харьяаны эмнэлгүүдийнхээ хүрээнд төв зам дагуу "Олон үрсээ авто ослоор алдсаар байх уу" жагсаал зохион байгууллаа.
Эмгэг судлалын үндэсний төвийн эмгэг судлаач М.Цэцэгдэлгэр: Жагсаалд манай төвөөс 60 орчим эмч, сувилагч нэгдэн оролцож байна. Бид уриануудаа хэд хэдэн байршлуудад барин зогсож байна. Хажуугаар өнгөрч яваа машинууд бидний уриалгыг хараад нэг удаа ч гэсэн хурдаа тохируулах, хүүхдүүдэд зам тавьж өгөх тал дээр анхаарах байх гэдэгт найдаж байна.
ыы