
Өнөөдөр гадаа 5 градусын дулаан байна. Цаг, агаар, зурхай, валютын ханш гээд таны энэ өдрийн ажилд хэрэгтэй бүхий л мэдээллийг багцлан хүргэе. Өдрийг сайхан өнгөрүүлээрэй.
4 дүгээр сарын 12-ны өдөр
Өглөөд заавал мэдэж байх ёстой зүйлүүд:
- Өнөөдөр бол жилийн 102 дахь өдөр бөгөөд он дуусахад 263 хоног үлдлээ.
- Цаг агаар өдөртөө 5 хэмийн дулаан бол шөнөдөө -5 градус хүйтэн байх нь ээ.
- Билгийн тооллын 7, долоон улаан мэнгэтэй шарагчин туулай өдөр. Өнөөдөр үсээ авахуулах буюу засуулбал хэл ам, хэрүүл тэмцэл ирэх гэнэ. Энэ өдөр хонь, гахай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн, бар, туулай жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул аливаа үйлийг хийхдээ анхаарал болгоомжтой байхыг од эрхэс сануулж байна.
- Манай улсын голлох валют болох ам.долларын ханш 2635.00 төгрөгтэй тэнцэж байгаа бол бусад валют болох рубль 41.50, юань 392.30, вон 2.33 төгрөг байна.
Өнөөдөр болох онцлох үйл явдлууд:
- MN-Мэдээллийн төвд 11.30 цагаас “Зүүнбаян рэйфанери” ХХК-иас хэвлэлийн бага хурал зарлалаа.
- 10.00 цагт Монгол банкинд өгсөн шаардлагынхаа хариуг Капитал банкны хадгаламж эзэмшигчид болон Хохирогчдын холбоо ТББ шаардана.
- 13.30-17.30 цагт ХУД, 3-р хороо, МСМ группын байранд. /МИС-ийн замын баруун талд/ "Өргөх байгууламжийн техник, хөдөлмөр, галын аюулгүй байдал" сэдвээр үзүүлэх сургалтыг МХЕГ, МӨБҮХ хамтран зохион байгуулна.
- 10.00 цагт Хангарди ордонд “Агаарын бохирдлын эсрэг хүчээ нэгтгэе” хэлэлцүүлэг болно.
- 12.00 цагаас Улсын филармонийн байранд Ардын жүжигчин, Төрийн хошой шагналт, хөгжмийн зохиолч, удирдаач Б.Дамдинсүрэн, Ардын жүжигчин, Төрийн хошой шагналт, хөгжмийн зохиолч Л.Мөрдорж нарын мэндэлсний 100 жилийн ойг тэмдэглэх талаар мэдээлнэ.
- Монголын урчуудын эвлэлийн үзэсгэлэнгийн танхимд зураач Б.Тэлмэнгийн “Legend” үзэсгэлэнгийн нээлт 16.00 цагаас болно.
- 09.30 цагаас Төрийн ордонд БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг Засгийн газар ээлжит бус хуралдаанаар шийдвэрлэсэн асуудлыг танилцуулна.
Энэ өдөр дэлхийн түүхэнд:
- 1979 онд "Алтан Бөмбөрцөг" наадмын гурван удаагийн шагналт "Бяцхан эмэгтэй", "Ромео, Жульетта хоёр", "Цаг хугацаа" киноны од жүжигчин Клейр Дейнс мэндэлжээ.
- 2017 онд Өмнөд Африкын сөрөг хүчний тэргүүн Жулиус Малемагийн зохион байгуулсан "Зума огцрох ёстой" эсэргүүцлийн жагсаал нийслэл хотод дэгдэв.
- 2009 онд Зимбабве улсын засгийн газар Зимбабвен долларыг гүйлгээнээс хасав.
- 1992 онд хүүхдийн паркын үйлчилгээ эрхэлдэг Динсейленд компани "Евро Диснейленд" компани байгуулж Францын Парис хотод соёл амралтын хүрээлэнг нээжээ.
- 1990 онд АНУ-ын уран барималч Жим Гери "20-р зууны үлэг гүрвэлүүд" үзэсгэлэнгээ АНУ-ын Смитсонианы байгалийн түүхийн музейд дэлгэн тавив. Ингэснээр тус улсын байгалийн түүхийн музейн түүхэнд нэг уран бүтээлч бие даасан үзэсгэлэнгээ гаргасан эхний бөгөөд эцсийн тохиолдол болсон юм.
- 1981 онд АНУ-ын Сансар судлалын Шаттл хөтөлбөрийн хүрээнд "STS-1" хөөрч, тус хөтөлбөр үйл ажиллагаандаа оров.
- 1980 онд Либери улсад төрийн эргэлт болж бослогыг удирдсан Самуэль Дү засгийн эрхэнд гарав. Ингэснээр 130 жилийн туршид Америкийн тоглоомын хүүхэлдэй байсан Либери улс өөрийн замаар замнахаар болжээ.